МЗЭ хэмээх нэг том гэр бүлийн гишүүн болчихлоо. Надад их итгэл хүлээлгэж, өөрсдийхөө эгнээнд элсүүлж байгаад нь маш их баярлахын зэрэгцээ бас их үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэхэд болох юм. Аймаар ч юм шиг хэхэ. Намайг харна гэсэн шүү дээ. Зүгээр нэг батламжний эзэн болоод алга болчиж болохгүй шүү гэсэн. Тийм болохоор цаашдаа ч гэсэн хичээх болно. Японд сургуульд явах мөрөөдөл маань тоос мэт замхраад бүтэхээ байчихсан чинь өнөөдөр л арай нэг сэтгэл сэргээх үйл явдал болж байх шивдээ кк. Гэхдээ блог нтртээ ч нээг их ач холбогдол өгөхөө больчихсон. Хүн орж гарахад дургүй. өөрийхөө дуртай юмыг л хийгээд сууж баймаар. Дээр нь хүн саад болоод байвал бухимдах жишээтэй. нэг л тийм адаарын ааштай хүн болж байх шиг байна аа.. Блог ч өргөжин тэлж зах хязгааргүй хөвөрч байгаа биздээ.. Сонирхолгүй болсон гэхэд ч хаашаа юм, Өөрийхөө бодол санааг хамаагүй дэлгээд олох, ойлгох юмаа олж мэдэж авсан, Одоо хангалттай ч юм уу гэж бодогдох, Хэтэрвэл бас дэмий гэж эргэлзэх тийм нэг зааг дээр зогсож байгаа юм байлгүй,, гэхдээ бусадтай хуваалцахыг хүссэн зүйлээ хуваалцсаар байх байхаа,, блог ч сайхан ертөнц шүү, Зөв зохистой ашиглаж чадвал, Дээрээс нь нэг юм хэлэх гээд,,
Мундаг лаг зохиолчдын шүлгүүдийг уншиж л байсан. Гэхдээ Бороо ахын шүлэг шиг сэтгэл догдлуулах шүлэг таарахаа байчихлаа. Өнөөдөр Бороо ахын шүлгийг л унших гэж блогтоо шагайсан юм. Тэгсэн болдоггүй ээ. Номоо хэвлүүлнэ гэчихээд хэвлүүлээгүй л байна уу.. яасын бол гээд л.. Блогоо бас хаагаад хаячихсан. Тануусд хадгалж авч байсан ч юм уу Бороо ахын шүлэгнүүд байвал надад өгөөч.. нээх сайхан уншиж, сайхан мэдрэмж мэдэрмээр л байна... Сайхан шүлэгнүүдтэй,, Өөр шүлэг уншаад өмнөх шиг мэдрэмж төрөхгүй болохоор уур хүрээд, өөрийн эрхгүй бороогийн шүлэгний эрэлд гарч явна хэхэ.. Хаачсан юм бол оо?
6 сэтгэгдэл:
Тэртээх он жилүүд
Тэнгэрийн хаяанаас тэртээд он жилүүд хөвөрнө
Тэнд очиж болдогсон бол бүх алдаагаа засахсан
Дурсамжинд үлдсэн бүхнээ
Дуусгаж цэгцэлж ирчихээд
Дуулим хорвоог зөвхөн гуниггүйгээр туулахсан....Гэхдээ
Үнэгэн сүүл мэт охидуудаас
Үүрээр салах мөчүүд
Үргэлжилсэн найрын төгсгөлд
Үлдэж хоцрох амрагууд.......
Үнэндээ миний амьдралын хуудсууд
Үлгэрийн шөнө шиг амттайхан байсаан
Үгүйсгэх хэрэг байна уу?
Алдаж онох нь амьдралын жам
Авч гээх нь хүмүүний ухаан ажээ.
Гунигтай, нулимстай дурлал хэнийг ч тойрч гардаггүй
Гундах дурсамжийн тэртээд асч дүрэлзсэн өдрүүд байгаа.
Хэрвээ хаврын бороо ширүүхэн ороогүйсэн бол
Хээрийн цэцэгс зундаа яаж ургах билээ
Өнгөрсөн бүх алдаагаа засаж болдогсон бол
Өнөөдөр би шүлэгч болохгүй байх байсаан
Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрvvд
Гурван жил хүлээлээ
Гунигт сэтгэлийн минь нууранд шувууд үл ирнэ
Гурван жил хүлээлээ
Гундсан хайрын минь модноос навчис бүгд хийслээ
Балар харанхуйд дэн барин зогслоо
Бас л шаналал..... Өөр хэн ч үл ирнэ
Баясал жаргалаа мартажээ....Гурван жил өнгөрч
Байсан атлаа байгаагүй юм шиг чамайг би дурслаа
Унтаад сэрэхдээ үгүйлэн санадаг төрхийг
Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрүүдэд би амьдарна
Нулимс хэлхсэн цэнхэр дурсамжиныхаа чанадад
Нуугдчихаад ирээгүйг чинь би мэднээ
…Худал хуурмагийн салхи
Хуйлран, давалгаалж буусан ч
Хуурамч хүмүүний төрх гурав солигдож өнгөрсөн ч
Хувиршгүй нандин хайр чинь
Хөдөлшгүй бат сэтгэлээр
Хуудуу орчлонгийн тавцанд миний л байсаар ирсээн
Нэг л мэдэхэд хяруу унаж, намар болж
Нисэн одох шувуудын цуваа алсыг зорино
Харин тэгтэл миний л хайр хажууд үлдэж
Хавар хаврын цэцэгсийг наддаа зориулж түүнэ
Тийм болхоороо чи
Тэвэрт минь багтах хөрөнгө
Тэнгэр, газрын эргүүлэгт
Тэнцэж үлдэх амьдралаа
Чамаас хүссэн нандин хайр
өмч минь болж
Чамдаа зориулсан миний амьдрал
үнэн болж үлдэнээ
Гунигт өнчин тогоруу адил өдрүүдэд
Гурван жил навчисанд даруулж алхлаа
гээд надаа ихэнх шүлэг нь байгаа би бас унших дуртай болохоор хуулаад авчихсын
их л гоё гоё шүлэгтэй юм байна. миний бие сүүлд блогчин болсон болхоор энэ сайхан шүлгүүдийг уншиж амжилгүй хоцоч.
нээрээ блогоо хаачихсан юм уу.
өөр гэгээлэг шүлэг байхгүй юмуу
Шүлгийн блогоо нээчихлээ. Вээлком
хүмүүс гэгээлэг шүлэг л гэх юм.Би ч бас гэгээлэг шүлэг бичихийг мэдэхгүй хүн дээ. Гутранги шүлэг бичлээ гэж загнуулахаас цаашгүй...
Бороо ахад баярлав