Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

     Би нээрээ яацан ч гэмээрийн нэг тийм бүтэлгүй баагий юмаа.. Бодож төлөвлөсөн, хүнүүсд хэлцэн ажлууд маань бага байхаас л бүтэхгүй байсаар ирсэн чинь одоо ч гэсэн адилхан байхын.

     Аруун жилд юмдаа.. МХОнд явдаг байхад багш дуудаад "За, Чи энэ оны МУ-н шилдэг хүүхэд болсон  шүү. Ээж аавдаа хэлж тэр өдрийхөө ажлыг зохицуул гээрэй" этр гээ л.. Хүүхэд байх үеийн хамгийн том шагнал  байсан болохоор үхтрээ баярлаад, ээж ангийханд хэлээд, хамаатан садныхан бэлэг сэлт өгөөд бөөн юм болжээсэн чинь 7хоногийн дараа захирал дээр дуудсанаа "Энэ жил уучлаарай. Бүжгийн нэг төгсөх гэж байгаа охин байгаан байна. Тэрийг энэ жил болгочий дүхүү....."" Тэр өдөр би зөндөө их гомдсийшд. Гэхдээ "зүгээрээ" гээ л гарсан санагдаад байгаан..  

Тэгээ л нэг гитарын шоу болохжийгаа.. Би бүртгүүлсэн этр гээл хүнүүсд яриа л, хааяа хааяа нөгөөтхөө төлөөсж инээд алдсан шиг яваад байсан чинь үхсэн, нөгөөх нь яг болж харагдлаашд... Иймэрхүү үйл явдлууд миний хувьд байх ёстой зүйл юм шиг салалгүй дагасаар ирсэн. 

    Тэгсэн яав. Саяхан бүтэх болоод, бүх юм бэлэн болохын даваан дээр Японд сургуульд явах минь бүтэхээ байчихлаа.. Яахав.. Ядуу хүн чинь, бас100 хувь улсын зардлаар этр гэсэн юманд нь хамрагчдих ухаангүй мангар баагий чинь өөртөө гомдоо л хувь заяатайгаа эвлэрээд амьдрахгүй гээд ч яахавдээ.. Тэгээд за одоо ядаж 4сар юу ч хийлгүй, гэртээ өнжин хонон бэлдсэнийх энэ шалгалтандаа тэнцчхийнсэн гээд 12/6 хүртэл бүх юмаа гаргуунд нь гаргаад гүрийдэг хүн болов оо. Яджийхад жапан хэлний төвшин тогтоох энэ шалгалт нь жилд ганцхан удаа дэлхий даяар нэг цагт авдаг юм л даа.. Гэтэл өнөөдөр юм сонссон гээч..

   Нэг заваан гахай ханиад хүрснээс болоод, хорио сунгаснаас болоод Монголд тэр шалгалтыг энэ жил авахгүй гэнэ ээ... Күэ байтугай хорооллоор нэг дэлгүүр, гутлын зах этр гээ л хүнүүс пиг шавалдаад заваарцгаагаад явжийхад хоричихгүүн байж, Оютнуудыг амраагаагүүн байж.. оюутан хичээлд суухаас ялгаагүй хэдэн хүнүүс ороод хэдхэн цаг шалгалт өгөөд гарах, бусдад, дэлхий дахинд өөрийгөө хүлээн зөвшөөрөөлүүлэх бичиг авах гэж зориж байгаа хүнүүсийг хориод хаячдаг нь ямар учиртайн.. Ёстой ойлгохчгүүн байна. Би тэгээд юуны төлөө ингэж эргүүтэж цаг үрсэн болж таарчийнаа.. дараа жил хүртэл зай ч байна. лай ч байна. Бас яджийхад тэр шалгалт нь шал өөр болж, 5 түвшинтэй дээрээс нь хийх арга этр нь өөрчлөгдөнө гээд байдаг..

Уг нь би цаг хугацаатай өрсөлдөж, эрт сургуульд орж, эрт төгсөж, эрт амжуулж яваагийнхаа хэргийг эрт гаргах юмсан л гэж хүссийн.. Ээж аав минь намайг орой төрүүлсэн болохоор тэднийгээ их ядраачилгүй, ануухан байхад нь түшээд тулаад, тааваар нь сайхан амьдруулчихаар хөл дээрээ босох юмса гэж л... Тэгэж л хүсч яараад байгаа ч... Сүүлийн нэг жил адлсан цаг хугацаа минь ямар хайран бэ...

Муу тэнэг гахай..

15 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Хүсэхэд хясна гэж яасан ч гэцүүмб дээ.Одоо тэгээд бүтэн жил хүлээх нь ээ?

fc (зочин)

Өө ямар тоогүй юм бэ? Нээрээ л гахайг хараахаас яахав дээ хайран цаг хугацаа

Зочин

тээр доор нь байгаа зургийг ойлгосонгүй тэр юуны зураг вэ? хэхэ
Гахай юу би бодоод байгаам уг нь дээрхэн Монголчууд Алтан Гахай жил гээд сүйд болоод байсан тээд гахайд дуртай ард түмэн байхан гээд бэлэг явуулсын болуу ингээд кккк за тэр яахуу
жааахан асуудал байгаа нь байгаа юм байна тээ гэхдээ зүгээрээ
чи нэг жилийг хожсон гэнүү тийм юм байнашд за тээд мэджийсэн хойно тэр шалгалт 5 байна уу хэд байна уу ямар хамаа зүгээр чи чадышд чаднооо би итгэжийн хэхэ за амжилт хүсий эцэст нь хэлэхэд тэр гахайнд юуны буруу байхуу энэ чинь гахайнд байж л байсан байж л байдаг байсаар ч байх өвчин харин хүмүүс та нарын чинь дархлаа суларцын байлаашд кккк

Storm (зочин)

Тэр багш ямар тэнэг хар новш вэ.

kkk

Хэхэ чи өөрөө л яджийхад ингээд гутранга талдаа орцон бээшд. Ингээд бүтэдгүмаа гээл бүх юмаа бодоод яваадыхаар чинь тээл сэтгэл дагышдээ. Зүээрээ алдаж байгаа жилдээ нэг үр ашигтай юм олоол хийчих. Тээд дараа жил тэр шалгалтыг нь утгаар нь алаа хая.

harmogu (зочин)

За ойлоо кк.. Утгаар нь алаа хая гэдэг чинь ёоо жинхэнэ нааг сэргээсэн үг байна дүхүү хэхэ... Баярлалаа... Тэгийдөө тэгий.. болийшдээ тэ.. чаднаа чадышдээ

kkk

ХЭхэ Чааг сэргээчлээ гэсэн чинь би өөрөө бас сэргэчлээ гээлоо кк. Зүээр хө. амжилт

Оранж

Өө ямар баларсан юм бэ? тэ?

maya (зочин)

Бүткү цаг байхад бүтэх цаг ирнээ найзаа, урагшаа чи чаднаа, гутранги үзэл гээч золигийн нөхрийг өөрөөсөө хөөж гарга наадах чинь юунд ч хэрэг болдгүйм шиг санагддийшд. Амжилт шүү

Narhan

bvteh talaaas ni bodjiii. boliishdee bolnooooo bolno za

Коала

Таагүй л юм гэхдээ зүгээрээ. Өөр юм сурах боломж ч өгч байгаан билүү тиймээ хө. Гадаад явах гэж байгаа бол ханатлаа гэрийн хоолоо идээд найзуудтайгаа уулзаад сэтгэлээ дүүргээд ав. Дараа нь санахад харамсах юм байхгүй. Хоолоо аймаар санадышд кккк

Света

Өө яахуу дээ. Заримдаа азгүйтэх бүтэлгүйтэх юм бишгүй л байдаг шд. Гэхдээ заримдаа тэр илүү сайн үр дүнд ч хүргэдэг. Амжилт...

Enkhbayar (зочин)

hi , huuhdee yu bn daa, nz ni ajilaa hiigeed l chiniihee blog-g unshaad l suuj bn. Haramsaltai yumaa, tgd odoo ene jil bolohgui bolschihson u , balain,Za yahuu zaluu nas bn, mz nz chin awiyastai mundag yum chin,helee ch beldeed guitar aa ch toglod yawj bhad neg medehed l neg jil ongorchihno,za amjilt nzaa,
Neeree Baljmaa egch main ruu orson sh de, kk chi neeree ajildaa butsaj orohgui yumuu, zaza manaih chin tsalin bagatai yum chin doo, ooriinhoo mergejileer gogo ajild orooroi ok , za baka

Зочин

Энэ ханиадыг чин японд 6 жил амьдарсан авгай японоос энэ ханиадыг чирч ирээд хүүхдээ аваад явахдаа монголоор дүүрэн өвчин тарьж хаяад явчихсан шүү дээ. Энд ирж хэд хоноод хүүхдээ авч яваад халуурад японы хил дээр очингуут нь шинжилгээнд оруулдаг юм байгаа биздээ. Шинжилгээний хариугаар гахайн томуу гэдэг нь илрээд энд байгаа гэрийн нь 6 хүнийг шинжилгээнд оруулахад 3 нь гахайн томуу туссан нь тогтоогдоод тэгээд л гэрлийн хурдаар тархсан да. Өчнөөн хүний аминд хүрээд өчнөөн айлд үхэл зовлон авчраад аюулын юм болж байна да. 9 сарын 12нд лав японы элчин мэдчихсэн 9сарын 17нд би японы виз гаргуулах байсан чин ганц сарын виз өгнө гэж байгаа юм. Би тийшээ байнга явдаг хүн гайхаад байсан чин тэр авгайгийн Монголчуудадаа авчирч өгсөн бэлгийн үр дагавар байсан юм байна лээ. Миний ажлыг бас маш ихээр уясан. Тэр авгай тэр муу гахай 2.

Зочин

kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд