Хүний сэтгэл яагаад ийм ядаргаатай байдын болдоо?. Ялангуяа минийх.. Заримдаа нэг юманд бүр айхтар санаа зовоо л яваад байна. Гэтэл яг бодохоор юу гэдгээ мэдкү байгаа байхгүй юу. Үнэн сонин. Сүүлдээ хөөрхий блог дээрээ бичих юм ч байхгүй болсон байх жишээтэй.. Яджийхад нэг л мэдэхнээ манай найзууд, ангийхан, бүр хамт тэмцээнд оржийсон нөхөр хүртэл миний муу блогийг олоод мэдчихсэн явжийдаг наасан. "Чи блог бичдэггүй биз. Хармөөг ингэдэг.. " гэж асууж нтр айн хэхэ.. Аймаар азаарны бичлэгтэй байгаамуу хаашааен би одоо..
Би.. Би архийг үнэн голоосоо үзэн яджийнаа. Бас аав минь тэрэнд дурлаад байгаад дургүй хүрчийнэ.. Өнөөдөр бүр уусныг нь ээжид хэлсэн хэрэгт орж загнуулж нтр.. Аав минь архи уудаггүй, тамхи татдаггүй болохоор нь л ээж их татагдаж суусым гэдийн. Гэтэл насны эцэст өөрчлөгдөөд л... Яагаад ч байгаан. Өдий зэрэгтэй сайхан амьдраад байгаа нь зовлон болдог юм байлгүйдээ бодуул.. Би ерөөсөө ойлгохгүүн.. Аав ээж 2 маань намайг ухаан орсноос хойш их сайндаа 3 л хэрэлдэж байсан байх.. Аав ч архи ууж ирж зовоож мовоогоод байдаг байсан биш.. Тэгсэн хирнээ би жаахан л хэрүүл, жаахан л архи үнэртэхийг тэсэж чадахгүүн. Гараад хаашаа ч хамаагүй явчихмаар.. Тайван баймаар.. Заримдаа ганц пиво ууцан байхад нь хүртэл уур хүрээд байдаг ч байж магад.. Гэлээ гэхдээ л тэгвэл мэдэгдэхгүй мөрөөрөө байх хэрэгтэйшд тийм биздээ.. нэг юмаа 1000 яриа л... Өмнөх хэргүүдийг сөхөн дэлгээ л.. Аав хүн ийм байхад би дургүйээ.. Мэдкүээ гэхдээ.. би ер нь гэртээ ганцаараа байсаар байгаад муухай хажиг баагий болжийноо.. Баргийн хүн таалагдахаа болиод, юм юмнаас тээршаагаад .. Бүх л юм нээх худлаа санагдаад. Бас тэрнээсээ болоод сэтгэлээр унаад хэхэ..
Энэ сэтгэл зүрхийг яамаарч юм. Үнэнгээ хэлэхэд би сэтгэл гаргахаараа дэмий юманд хүртэл мангар их сэтгэл гаргаад, тэндээсээ эргээд хариу сэтгэл олж авч чадахгүй болохоороо үргэлж гутарч явдаг юм шиг байгаан. Ангийхаа вацаануудад сэтгэл гаргаа л гүйгээд байсан.. Тэд нар нааг багш гэж хайрлаж, хүндэлхий нь хүлээж тэсэлгүй ажлаасаа гарчихсан... Оюутан ангийхаа найзуудад сэтгэл гаргаа л намираад байсан.. Тэд нарын хариу сэтгэлийг олж харж чадалгүй төгсөх болчихсон.. гээд л....
Одоо гэхдээ бодох юмөө.. энэ бүхэн ч яахав.. энэ дэлхий дээр ээж шиг минь намайг хайрлах, надад сэтгэл гаргах тийм нэг ганцхан хүнийг л олох юмсан гэж.. Хичнээн их сэтгэл гаргах тусам эргээд түүнээс мянга дахин их сэтгэл ирэх, намайг ийм сэтгэлийн дутагдалд хэзээ ч оруулахгүй тийм хүнийг л, ганцхан тийм нэг хүнийг л алдалгүй, зөрөлгүй олоод авчихсан гэж хүсч байна даа.
12 сэтгэгдэл:
Tenger shig bai
Би ч бас аавыгаа архи уухаар нь уурлаж, загнадаг байж билээ... Хөөрхий муу аав минь мөрөөрөө л аавыгаа уучлаарай л гэдэгсэн... Эмээг минь нас барсанаас хойш л сэтгэлээр унаад уудаг болчихсон юм... Харин аавыгаа тэнгэрт одсоных нь дараа л уурлаж, загнаж байсандаа үнэхээр их харамссан, Одоо ч харамссаар л байна даа..
хүн өөрөө зоьлонгийнхоо шалтгаан нь болох үе байдын. би бас аавыгаа архи уухаар үхчмээр санагддаг байсын нэг юмаа 80 яриал энтр үнэн гэцүүбайдаг байлаа. чи зүгээр ер тоохгүй орхичих тэгүүл аяндаа бүх юм сайхан болно ок.
Дургүй зүйлээ хүсээд байна да, сайн сайхныг нь бодвол сайн сайхан зүйл ил гарч ирнэ муу зүйлийг нь бодоод байвал муу зүйл их элбэг болдог юм шигээ.
хүн өөрөө зовлонгийнхоо шалтгаан нь гэж Дэспирадо гоё хэлсэн дээ харин чиг
чи одоо ямар их юм өгцийнбэдээ
цаана чинь энэ хавиар ч билүү ийм үг байгаад байлуу үгүй билүү за байз юу билээ .... аан тий "хайрлуулы гэвэл өөрөө хайрла ч билүү мэдэхгүй ээ удирды гэвүүл өөрөө удирд ч билүү заааз тэр ямар хамаа " тэр хүний сэтгэлийг тооддоггүй ямар валиар хогнууд вэ чи тэгжийхаар наад их сэтгэлээ наашаа өгөхгүй би вол хариугйин барийшд ядаж кккккк
за зүгээр хамгийн гол нь тайван бай за уур биеийг зовооно кк /шаналах эднар чин бас адилхан байкууюу/
ene bichlegee bichchiheed saihan setgel ongoih shig bolson bh da gej bodohoor bichleg bna...
Gehdee bi neg l ym helmeer sanagdlaa... aaviigaa bitgii buruutgaa aav chini shu de... uuh ym bailgui l yahav de... tevcheertei baigaagaar ni huleej avah heregtei avch suusan nuhur chini baisan bol ingej yrij bolno bh...
manai ajliin neg egch yrij bsiin aav ni ungursun hoino... aavdaa neg udaa ch bolohnoo arhi bariad ochdog bj dee bainga uulaa gej zaginaj bhaar aaviigaa bayarluulahiin orond buuruutgaj bsandaa uneheer ih haramssan gesen...
Za tegeed minii ugnees avahaa avaad hayahaa hayna biz de... bodogdsonoo l bichchihlee
ээжийн гаргадаг сэтгэлийг ч давж гаргах хүн гэж байхгү ч байхаа даа... магадгүй хүнд сэтгэл гаргасан ч тэрнээсээ дараа нь хариу хүлээж хүлээлт үүсгэж өөрийгөө шаналгахаа больуул яаадым бол... яадаад л дараа нь би тэгжийхад тэр тэгсэнгүү гэж дотроо өөрийгөө зовоохгүй... зарим зүйлийг бодолгүй зүгээр л мартаад өөрийгөө амраах сайхан шд минийхээр...
Харин тиймдээ.. Аавд яахавдээ өнөөдөр л гомдоод.. Яг нарийн юмаа бичмээргүй байсымөө.. Гэхдээ та нарын зөв байх л даа.. Дараа нь харамсдаг болохоор одоо жаахан ч гэсэн ийм бодол тээж, уурлаад хэрэггүй байх.. Харин сэтгэлийн тухайд... Хэцүү хэцүү.. Тайлбарлаад ч ихэнх нь ойлгохгүү байх. Хариу нэхээд байгаан биш.. Зүгээр л ядаж миний сэтгэлийг ойлгохгүү байгаад нь л... Ернол авч өгөцдөг хорвоо болохоор дандаа л авж байдаг хирнээ өгч чаддаггүй хүнүүс яагаад олон болоод байгааг л ойлгохгүй байна..
Тэгж их сэтгэл гаргаж байхад хүмүүс хариу урвалд орохгүй байна гэж үү? Хэцүүхэн л байгаа юм байна даа. Аан аав нтр бол за яахав дээ эр хүмүүс ганц нэгхэн уух нь байх шүү дээ.
Ухаантай хүн байхгүй юмандаа шаналахын оронд байгаа зүйлдээ баярлаж явдаг гээд цаана чинь манай Күнз агаа надаа хэлж яриад заагаад байна шүү дээ ма найз ма агаагаас жаахан суралцаач хө их юм ойлгоно шүү дээ хэхэхэ
Тэгэхээр аав чинь бусдын аавыг бодуул бага архи ууж байна зодоон цохион хэрүүл уруул бага хийж байна гээд нэг бодоод үздээ. Гэтэл өнөөдөр Монголын хичнээн айлын хэд нь өдөр бүр хэрэлдэж байгаа бол? аа бас л нилээн тоо гарна шүү дээ.
Аа харин тэр сэтгэл зүрхгүй хүмүүст дахин битгий сэтгэл гаргаа бусад шиг л байгаад сурчих тэгвэл нээг их шаналахгүй байхаа хэхэхэхэ /Күнз агаагын дүү жоожкоон Күнз дүү нь хэхэхэ/
Аягүү филсофидох гэж байгаад аягүүү тэнэгтчихлээ уучлаарай хэхэхэ
хэхэ инээдтэй шүү Fc . Гэм биш зан юм шиг байгаамөө.. Сэтгэл кк.. Гэхдээ зөвөө зөв.. Күнзмааг дагахаас кк