Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Нөгөөдөр сүүлчийн өдөр юм байна.

Нөгөөдөр манай гэрийн нет хаагдах сүүлчийн өдөр юм байна. Сайндаа ч бишээ хөөрхий.. Нетгүй байсан чинь хаврын бишээ намрын ч юмуу / бага байхын 4 улирлаа дарааллаар нь мэддэггүй байсымөө.. НӨХЗ ингэжийгаа л олдог байлаашд/ урамшуулал зарлаад 11,000-р 2сар тавиулах эрхтэй этр гэхээр нь л нээлгэсийн байгаан.. Тэгээд 2сар ч яасан хурдан өнгөрчдийн..Нетгүй байна гэдэг ааяаяаяая бас л гэцүүеээ. Гэхдээ нэгэн бодлын над шиг хүнд амар.. Ядран ядран нет ухаж цаг үрэхгүй... Хичээлээ  л хийхээс хэхэ..  Гэхдээ блогоосоо холдоно гэхээр аягүү  онцгүй байнаа.. Яахав бичлэг оруулаад тавьчиж болох ч харин таануусын юмыг  тухлан уншиж, сээгийдээд суужаах мөнгө, цаг байхгүй гэхээр л  уйтгартай байгаам. Нээх сонин найз нөхөдтэйгөө юм ярьсан юм шиг, зөвлөлдсөн юм шиг, ангалзацгаасым шиг бичлэг уншаад, бичээд, сээгийдээд яваад байхаар нэг л гого байдышд.. ккк.. Одоо тэгээд яахуудээ.. Ажилгүй хүн чинь хичээлээ л хийгээд, хааяа нэг пс гээ асааж ганц 1 тоглоом тоглож этр байхын байна л даа кк.. Пс өөрийг нь амраах гэж байгаа болохоор бөөн баяр байгаадаа тэ.. 

Нээрээ би яг энэ үеэр аягүү гэцүү байдалд ордийшд. Юу гэхээр 9,29нд нэг сайн найзын төрсөн өдөр. Тэгээд 10,1нд манай өөлкөн вацааны дээрээс нь нөгөө нэг сайн найзын төрсөн өдөр давхцаад болчжаан. амьдралын минь найз гэж хэлж болохоор 3 найзын 2ых нь хэхэ.. Одоо маргааш яавал баярлуулж чадах бол этр гээ л бодоод суужийна. За тэгээд 7хоногтоо нэг орж блогоо эргэжийнаа.. Та нөхөд минь ажлаа бага хийдүүлж, сайхан сайхан юм их бичээрэй..  Би нь одоо зорилгоо бодож, олигтойхон байнаа.. Сая хэд хоног нет дуусахаас өмнө гээд үхэх гэж байгаам шиг л суувшд.. баахан Япон кино үзэж аваад, баахан бичлэг уншиж аваад, баахан нот татаж аваад кк.. Өдөр бүрийг сүүлчийнх юм шиг амьдар гэж үг байдагшдээ.. Тэрэн шиг л юм болсон хэхэ... 

За тэгээд зүгээр дэмий юм бичсэндээ хүлцэл өчөөд архайнгай аймагт суугаа, блогчиддоо... аа бишээ андуурчлаа.. өөрийхөө сараачсан нэгэн шүлгээр ая дууны цэнхэр... өө бишээ .. зүгээр дайлж байнааа... кк

Хайрын амттай хаврын бороонд

Хамтдаа хөтлөлцөөд алхахсан

Дусал бүхнийг нь алган дээрээ тосон

Дураараа чамдаа эрхлэхсэн

Сулхан сүлжсэн гэзгээр минь чи оролдож

Сүүдэр нөмөрлөх цээжинд чинь би дөхөөд

Шөнийн тэнгэрийг хамтдаа ширтэн

Шиврэх бороон дор удаан зогсохсон

Хацар дээр чинь сэмээрхэн үнсчихээд

Хаа нэгтээ зугтаад гүйхсэн

Зүггүйтсэн намайг тэврээд авахад чинь

Зүгээр л нүдээ аниад чимээгүй үнсүүлэхсэн...

 

6 сэтгэгдэл:

null
КОШЕЙК

Тиймээ нөгөөдөр биш өнөөдөр сүүлчийн өдөр шиг хүн болгон тэгэж амьдардаг бол ч ...

~Freedom writer~

Стоо гоё шүлэг байшдэээ...

Света

6 хоноод би бас ингэж бичихийн байшд. Хэ хэ. Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг амьдраад бичээд бай гсн.

Гана

shuleg goyiiin

fc

ховорхон таардаг болох нь дээ ккк

Коала

сайхан шүлэг байна шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд