Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???

Би нээх инээдтэй. Өөрөө залуухан байжийж "Хүүхэдтэй болуул багаас нь тэгнэ, ингэнэ..." гээ л нэх тэнэгтэж боддын. Надад оройтсон юм алга л байхад чинь нээх гутарцан кк.. Гэхдээ ойрд энэ төөрдөг байшиндаа өөрийгөө олохгүй бүүр эргүүтэж тамлагдах боллоо.. Эхэндээ ийш тийшээ үсчин  сонирхолтой л байлаа. Гэхдээ одоо арай ч дээ.. энэ байшингаас гарах цаг болсоон.

Багаасаа элдэв юманд оролцож, их л идэвхтэй амьтад явсандаа ах бид 2. Ах 12 жил жүжгийн дугуйланд явсан болохоор бүгд л төгсөөд жүжигчний ангид орох байх гэж бодож байтал аялал жуулчлал этр гээд хадуураад явсан. Харин би 3тайдаа л МХОд  орж 2жил дуунд, 1жил бүжгэнд, 1жил жүжигт нь яваад төөрч төөрч өөрийгөө олсон нь "ёочин" ингэдэг хөгжмийн дугуйлан байсын. Тэндээ 6 жил яваад гарсан. Өөрөө аманхуур  сонирхон тоглож, сүүлийн үед гитартай нөхөрлөх болсон.. Яг л миний найз залуу гэжийгаа ккк.. Хажуугаар нь хүүхдийн шүлэг зохиол сонирхож, ирээдүйд бас нэг тийм ...... зохиолч болохыг зорьдог.. Вацаан байхдаа энд тэнд хүүхдийн сонинд сурвалжлагч хийж гүйж нтр сурсан юм их.. Тэгээд 10аа төгсөөд боджаам л даа.. Хөгжимчин болоод би яаж амьдрах вэ.. Сэтгүүлч болоод би яг яах билээ.. өөрийхөө хүсээд байгаа тээр тэндэх амьдралдаа хүрэхэд хангалттай байж чадах билүү этр гэж боджийгаа л "цахилгаан электроник" ингэдэг мэргэжил сонгоол явчихсан байгаан.. эргээд бодоход... Мэргэжилдээ дуртай л даа.. Сайхан бас ирээдүйтээ мэргэжил.. Хажуугаар япон хэл хальт мөлт сурлаа.. Гэтэл одоо өөртөө гаргаж байгаа цагийн ихэнх нь гитар балбах, нетээс шинэ дуу, шинэ зохиолын таб нот татах... Гоё бүжгийн бичлэгүүд үзэх.. этр гээл.. Юу вэээ?? би одоо ямар СУИС-н оюутан юмууу... Нээх тэнэг наасан.. Хэрвээ болж бүтээд гадагшаа сургуульд явбал, надад мэргэжлээрээ үргэлжлүүлээд мастер хамгаалах чадвар байна уу.. эсвэл өөр сургуульд орно гэхэд ямар мэргэжлээр суралцахаа мэдэж байгаамуу?? Гүүү.. Тийм байж үхсэнээ хийгээд гитар тэврээд суугаад байдын.. би нээрээ өөрийгөө ерөөсөө ойлгохгүүн. Энэ гитар чинь миний амьдрал биш ш дээ. Монголд гитараар амьдардаг болчуул... За тэр ч нааг үхсэн хойно л болох биздээ..  Мэдсээр байжийж өөрийхөө оюунд хөрөнгө оруулалт хийхгүй.. Муу хүүхэд юмаа би нээрээ..

Гэхдээ нилээн зовсоны эцэст би хэрвээ гадагшаа явуул мэргэжлээ гүнзгийрүүлж, эсвэл it талруу гээ сурна гэсэн ганц шийдийг арай гэж гаргасан. Эцэстээ өөрөө юм бүтээдэг, хийдэг л байвал хөлөө олох боломжтой юмуу гэж боддог болоод байна. Хувийн юмтай болох этр гээл... зөв ч бодож байгаамуу буруу ч бодож байгаамуу бүү мэд... өөрөө өөрийгөө олохгүй зовж байгаа болохоор, хэн нэгэн надад тэр төөрдөг байшингийн гарах хаалганы зүгийг заагаад, жаахан шипи өгчөөсэй ингэж бодоод л биччихлээ.. Тийм л нэг хүнтэй ярилцах юмсан гэж бодоод олохгүй л яваад байгаан...

16 сэтгэгдэл:

null
Turuu (зочин)

hehe ym ymnii zahtai huuhen ym bidde dajgui shu. sonirholtoi ymaa hiih goyo shde sonirhlooroo mungu oluul teren shig jargal gej haa bhav :)

SUNshine (зочин)

Дуулчдын байна хөгжим тоголчихно шүлэг зохиочно
Тэгхээр дуу зохиогоод өөрөө дуулаад л явчихна байна шдээ
Юм юманд сонирхолтой хийж чаддаг байхад бүгд л хэрэг болдог юм даа амьдралд
Би ч урт удаан зам туулж байж л яг одоо л өөрийнхөө хүссэн мэргэжлээр ажиллаад л өөр бас бус ажил хийгээд л явж байна.
Одооныхоо ажлаа хийгээд л хажуугаар нь гое хөгжимдөөд л дуулаад явчмаар харагдаж байна даа

maya (зочин)

hey harmogu “миний бяслаг хаачив?“ geed nomiig unshaarai ter nomon deer yag naad toordog baishin geed bgaa zuilees chin herhen yaj garah argiig zaasan bdiin. Amjilt shoo

МЭС

Зүгээр л суухгүй байвал болно. Хүн өөрөө ч мэдэхгүй ямар зүйлийн төлөө юм юм хийгээд байдаг шиг байлээ. кк

amjilt (зочин)

бичлэгүүд гоё болохоор уншаад байсан чинь code-n дээр харж байсан охин байна лээ . Авьяастай мундаг охин юм аа. Өөрийнхөө хүсч байгаа зүйлийг л хий. Чи чадна аааааааа амжилт ккк

Доктор

нээх сайхан гүнзгий амьсгаа аваад орчин тойрноо хар. хайсан хүн чинь ойрхон байгаа

bat (зочин)

zarimdaa toordog baishin goyo bdag sh dee he he he. “mushroom“-ee chi hiliin chanadad surah gj bgaan bol IT esvel Anagaah taldaa bval dajgui bh. googluck

fc

Гэхдээ өөрийгөө тэндээс гаргах аргаа чи өөрөө л олно шдээ яагаад ч юм юу хүсэж байгаагаа тодорхойлоод л түүндээ хүрэх замаа асуувал харин арай л олон хүн тусалж чадах байхаа даа кккк юу сайхан дур сайхаан гэж кккк

Хармогү

баярлалаа хүнүүсээ кк.. Харин би чинь аль багын л “би өөрөө, би өөрөө“ гэдэг хүн байсан байхгү юу.. Гэтэл энэ шийдвэрийг гаргаж чадахгүй л байгаад байсын.. Одоо ойрхон байнаа.. Гарахад хэхэ.. Амжилт

Заяц

Дуулку чадку мэдкү гээдайсан аль муу золиг чинь хүн од болгох гээдайхад хахаха сайн охин шүү Чармайгаарай хө

Ekun (зочин)

Uuuush bi sanatsan... Barag l sanajiina kk. Chi Tsokh soninii biluu aliniih ni bilee survaljlagchiig neg heseg hiisen te. Bi joohon bhdaa boor chamd yariltslaga ugch bsan sanagdaad yavchlaa shuu... Ganchimegshd te mon mon mon bhaa hehe.

Хармогү

hi all. net tasartsan getsuu bna oo gesen hehe
ekun: Би ч гэсэн санацөөөн хэхэ.. Ахыг чинь Мөнхбаатар, аавыг чинь Сүхбат ингэдэг зурагчин хүн тэ? ямар нэг зохион бичлэгийн уралдаанд орохоор л, шагнал авах болохоор танай ах бид 2 байжийдаг байсандаа хэхэ.. Гоё санагдчихлаа.. Дэхээр чи чинь харагдаж байснаасаа жижкэн юм байнааа кк ..нааг ярилцлага авжийхад зургийн уралдаанд байранд орсон гээд бор дээл өмссөн жижкэээн хүү байсан санагдаад байшд.. Тэ? хэхэ гэрийхэндээ мэнд хүргээрэй..

Ekun (зочин)

Мөн мөн хэхэ чи сайн санаж байна шүү. Ер нь яг тэр үеийн хэсэг хэсэг хүүхдүүд байдымаа байнга л явж байдаг. Зурдаг, бүжиглэдэг, бичдэг гээд л... МХО-ны тэ. Одоо ч заримых нь зүс нь байж л байна. За тэгнээ мэнд хүргэе. Нээрээ гитартай болсоноосоо хойш нээх сайн оролдсонгүйээ. Монголын гоё гоё сайт байдымуу гитарын? Номон дээр байгаа барилтуудыг хараад дарах гэхээр нэг л сайн болж өгөхгүй таталыг нь яаж хийх нь мэдэгдэхгүй. Сургалтанд явмаар л байна даан ч хичээл ажлын хажуугаар амжихгүй юм байнөө. Ядаж байхад энэ жил төгсөнө кк...

pigi

Амжилт хүсье.
Гарц бодсоноос чинь ойрхон байгаа байх аа

Elkhan

Гитартайгаа байхад ганцаардахгүй ээ хөө
Гунигийг арилтал дуулна доо....

Хармогү

ekun: goy site bjiigaad ajillahaa baitsan blee.. ernol ehleed neg sar bagshaar zaalgasan ni ahitstai daa.. anhan shatniihiig medehgui bgaa bol.. tatalt, ter duunii nomnii not harj darah ntr bol hamgiin l ehnii amarhan tehnikuud shuu deee.. gehdee ooroo hicheewel jaahan sonsgoltoi bhad bolchino doo bolno... sain hicheegeerei kk amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд