Ёоох.. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулжийх юм.. Нааг хүнүүс тэнэг, бас амьдрал ийм биш, бодит байдалтай эвлэр гэж хэлэх л байх. Би мэджийнэ. Гэхдээ байшдээ..Үнэхээр гоё кино.. Дурламаар... үхтлээ уйлмаар.. Харамсмаар хирнээ ухаармаар... Хүн байхын, амьд явахын утга учраа илүү их мэдэрмээр, бас хайрламаар.. Хэлээ сайжруулах зорилгоор үзсэн энэ кино "Цус сорогч хүү" гэдэг япон кино..
...
16настай хүү бас охин.. Бие биедээ их маш их хайртай боловч хүү нь усанд унасан нэг жаалын амийг аврах гэж байгаад далайд живнэ. 10 жилийн дараа... Охин нь багш болчихсон. Хамтдаа авахуулсан гэрэл зургаас өөр түүний дурсамжийг гэрчлэх юу ч үгүй... Нэг өдөр дааж авсан ангид нь шинээр 16тай сурагч шилжиж ирнэ. Гэрлээс айдаг, хоолны үнэрт дургүй, их царайлаг... Бас 10жилийн өмнөх анхны хайрттай нь тун адилхан... Тэр бол цус сорогч хүү.. Дараагийн бүтэн сар гарахаас өмнө хэн нэг эмэгтэйн цусыг сорохоор хүний нийгэмд ирсэн нь энэ.. Хэрэв өөрийн биеээр цус сорохгүй бол бүтэн сар гарах шөнө тоос болж замхарна. Үхнэ.. Гэвч хүү энэ хугацаанд багшдаа, ангийхандаа, ... хүний ертөнцөд дасч тэдний аз жаргал, инээд хөөр, уйтгар гуниг, нулимсыг үзэн ядах бус ойлгодог болж, улмаар өөрийхөө хүн байсныг тэр дундаа багшийхаа анхны хайр байснаа мэддэг.. Үхэхийн наахна нь түүнийг цус сорогч болгосон учраас л 16 настай тэр дүр төрхөөрөө өнөөг хүртэл байсан гэдийг эцэстээ багш нь ч гэсэн ойлгоно. Тэгээд үхэхгүй байхыг, өөрийхөө цусыг сорохыг хүүгээс хүсэх ч хүү үл зөвшөөрнө.. Зүрх сэтгэлгүй, юу ч мэдрэхгүй, өлсөхгүй.. энэ л хэвээрээ үүрд, үүрд мөнх байх нь хамгийн хэцүү болохоор тэр үхэх сонголтыг хийдэг.....
.
Үхтрээ уйлсөөөн.. Яадын.. Өмнөөс нь зөндөө их харамсаад ,би л байсан бол адилхан вампир болоод, түүнийгээ харж хамтдаа л байвал сайхан байх байсан гэж бодсон ч сайн бодвол тийм биш ч юм шиг.. Америкийн "Харуй Бүрий" /twillight/ гээд кино бас байдышдээ тэ.. Тэр ч гэсэн нээх гоё.. Эдвард Белла 2-н хайр дурлал нь.. Тэр харин яаж төгсдгийг би санадаггүйээ.. Бас л вампир болдоггүй байхаа тэ.. Яагаад юм болоо.. Яагаад тэр сонголт нь зөв гэж.. Үнэхээр их хайртай хүн маань байхгүй болно гэдэг аймаар биш гэж үү?... Яагаад хамтдаа үлдэх сонголт байж болдоггүүн бол?..

Би энэ кинонуудын хайр дурлалд өмнөөс нь сэтгэл хөдөлж, догдолж дурлачихаад байдаг юм.. Амьдрал дээр ийм хайр байдаг тиймээ? Байдаг болохоор би ч гэсэн учрах хүртлээ хүлээнэ. Заавал байгаа.. Үргэлж кино үзээд догдолдог шиг ийм хайр надад ирвэл үхэн үхтлээ хайрлана.. Үүрд мөнх... Энэ үг сайхан үг юмаа....
35 сэтгэгдэл:
Чи ямар ч гоё бичээв дээ? Бүүр үзмээр болчихлоо, наа киног чинь.
Iim hair baidag gedegt itgedeg. Gehdee hiisvereer itgej bgan bish, tevcheed, hundleed uneheer bie biyenee hairlavl saihan hairaa emgen uvgun bolson hoinoo medeh baihaa.
үнэхээр гоё кино ялангуяа twiligth билүү тасархай үг нь энэ тэр одоо 2 р анги нь удахгүй нээлтээ хийнэ заавал үзнээ
hehe twiligh iig n uzseen neeh goe muruudliin hair gemeer .. bujigleed huuhniihe huzuun dr unseed tugsdug shd
удахгүй 2 нь гарна тэсэ ядан хүлээж байна. Лайтай гёо хайр дурлалын кино шүү. Нэг тийм залуутай учрах юмсан. Ох май год надаа цус сорогч залуу хайрлаа ч
Хармогу тийм гого хайрыг 2лаа хамтдаа хүлээе тэгэх үү кккк би ч гэсэн тийм хайртайгаа учирмаар байнаа
цус сордог болдог юм уу бас энэ хүүхнүүдийг хуйлруулах янзтай шүү
эхээхх одооо чинь тийм моод дэлгэрээд байгаа шүү Анчин минь. Чиний энэ нэр мэр бол байнаа байна бас
би цус сорогч агнадаг юм уу
Цус сорогч хүнд хайртай болуул жирэмсэн байх хугацаандаа хайрыгаа яана билээ дээ? кккк
цус сорогчийнх шиг соёотой залуу ямаруу хаха , дуудлага худалдаанд ордог ч юмуу үнэ хүрч магадгүй хаха
Хэхэ...Яадын цус сорогчид хайртай болчуул шууд дагаал цуугы соогы болнооо би лав...
Би ч гэсэн тэгмээр байгаан Фриййдооом хэхэ...
Хайко: энэ Япон киног үзүүлүү.. Цус сорогч хүү нь истоо царайлаг кк.. Хоолой нь ч гэсэн гого.. Вакаримасэн гээээ л ....
Оооол: Ер нь цус сорогчдоо ч байгаан бишээ.. Эр хүн гэж 1 тиймэрхүү нууцлаг, бүхнийг чаддаг, биднийг хамгаалдаг, үхэх хүртлээ хайрладаг.. бардам, гаднаа хүрэхэд хэцүү юм шиг хол хирнээ тулаад харьцахад дотно, зөөлөн, эгдүүтэй, хайр хүрмээр байвал л хуйлралдаад үхэлдээд өгөх байх даа биднүүс хэхэ.. Гэхдээ л царай нээрээ айхтар нөлөөлхиймаа гэсссс хэхэхэ
Оршихоо::: гоёшдээ хэхэ.. Би тэгвэл аягүү өндөр үнэ хэлж этр хайкотой өрсөлдөх нь байнашд айн ккк
FC: Тэгнэээ хүлээнээ.. Тэгээд блогоороо хамгийн түрүүлж олсон нь хэлий шүү за кк.. Амжилт
МЭС: истоо ойлгосонгүйээ хэхэ.. Яааг хэн жирэмсэн болох гээд байна..
Анчин: Вампир таныг биш та вампирыг агнанааа гэдэг чинь ернол их шинэлэг сэдэв байна.. Анчинп гүчиндүүлсэн вампир айн вуахахаха
хэй тэр кино чинь нэтэд байнуу байвал өгөөч би ер нь анхнаасаа ийм залуу мөрөөдсийн байншд миний хтмл ваапий гэцэн байгаа хэхэ
хаха ваадий юу.. За чи юу яа.. koishite akuma ингээд youtube-s хайгаад үзчүүл хурдан байх.. Тэгээд хажууд нь оруулсан хүнийх нь мэдээлэл дээр эх сайтых нь хаяг байгаа.. Тийшээ оржийж сүүлийн 3 ангий нь үзэхээс өөр өргөгүйн байлээ за...
http://www.youtube.com/watch?v=ZTEZUQOqvFI энэ нөгөө вампирт тоглосон хүү дуулжаан.. Кинонихоо дууг.. Гадаадад ийм жаахан хүүхдүүд нээрээ чадварлаг мундаг байгаад хааяа атаархдын.. нээх гоя байгааздээ.. Манайд ч гэсэн ийм хамтлаг байвал би лав дэмжнээ.. Хэдэн хөөрхөн хүү гараад ирвэл.. Би нээрээ том хүн болжийгоод зөндөө юм хийнээ ккк..
надаа хүчиндүүлээд л тэгээл зүгээр болдог бол гоя тээн
тэр twilight-г би үзмээрайн үзмээрайн үзмээрайн
Сорноо цус яадийн,,,,,,
Дараачынх нь чи шүү
Дракулагийн золиос болж
Өөрийн гэсэн бүхнээ
Өнгө зүс, өрцөн дэх дурлалаа
Өөр бүгдийг нь надад тушаа
Өнөөдөр дуусахад чамд би л үлдэнэ…..
Маргааш нарыг чи үзэн ядаж
Манан сэтгэлд чинь үүрлэж
Магад намайг л ганцхан үзэж
Мах, цус, эс бүхнээ надад тушаана
Мартахын жинхэнэ утга надад бий
Twilight-ийн бүх номыг нь уншсан. Үнэн тасархай гоё байна лээ. Одоо гарах ангидаа энэ 2 чинь салаад тэр хооронд нь Жакоб гээд индиан залуу Бэлла-г эргүүлээд гэтэл тэр залуу хүн чоно байж таараад тэгээд Эдвард нь Бэлла-гаа үхсэн гэж буруу сонсоод Итали очиж амиа хорлох гэж байгааг нь Алис нь мэдчихээд Бэллх-а дээр ирж нийлээд Эдвардыг очож авраад буцаад нийлдийн тэгээд л бас бус зөндөө гоё гоё зүйлүүд болно. Тэгжийгаад хамгийн сүүлийн номондоо энэ 2 суугаад (хүн вампир 2) тэгээд хүүхэдтэй болдог. Хүүхэдтэй болсныг мэдэнгүүтээ Эдвард болон түүний гэрийнхэн авхуулах хэрэгтэй гэсэн боловч Бэлла Эдварын эгч Розалины тусламжтайгаар хүүхдээ гаргахаар шийддэг. Хүүхдийн хөгжил нь энгийн хүнийхээс 2 дахин том байсан бас ээжийнхээ цусыг дотроос нь сорж байсан учраас ээж нь цус ууж дөнгөн данган амьд байдаг тэгээд яг төрөх болоход Эдвард ирээдүйн хүүхэдтэйгээ бодлийг нь уншин ярилцдаг. Тэгээд төрөхдөө Бэлла үхэх байсан учраас төрснийх нь дараа түүнийг вампир болгодог. Охин нь маш хурдан өсөлттэй хүн шиг арьс болон нүдтэй гэхдээ цус уудаг. Гэтэл бусад вампирууд тэднийг хүүхдийг вампир болгож хувиргасан гэж бодоод хүүхдийг нь алахаар ирдэг боловч охин нь ямар нэгэн хүнд ширгэлцэх төдийд өөрийн бодлоо дамжуулж чаддаг авъяастай байсан болохоор бүх зүйлийг үнэнийг ойлгуул сайн сайхандаа жаргана даа.
баярлалаа. истоо үзмээр санагдчихлаа кк.. Сайхан төгсгөл сайхан шүү
саак айн таньд тайнкс шоо
Аан 1 - ыг нь үзсэн үнэн тас кино байна лээ. Ёооё 2 нь одоо удахгүй гарна өө. Хүлээгээд л байж дээ... Хэхэ
goyo yuma.neeree l uzmeer sanagdchihlaa.
ner n yu yum bee? uziildaaaaaa naa yapon kinogii chin
Бичсийшдээ кк .... Koishite Akuma 恋して悪魔 ойлгомжтой юу кк.. энэ тоглосон хүү нь 15тайн байлээшд.. Аймаар дурлаа л матар царайлаад байсан чинь хэхэхэ
uun za tnx, hehe
harmogu mataraa medehgyi bas nyalh nogoond sanaatai ...boliooroi nasand hyreegyi bampirt durlahig horiglon hohoh
хахаха заа ойлголоо.. гэхдээ тэрнээс хойш хотоор нэг нүдээ бүлтэртэл харлаа.. тэр вацааных шиг нүд хайгаад олсонгүйээ хэхэхэ
GOy bichsen bnaa, amjilt!!!
Өөөө тийн өнөөдөр энэ цус сорогчтой япон киноны DVD-г олсон шдээ...хэхэ....Санхүү сайжирхаар авч үзнээ...
Улам японд татагдаад валарчийнөө би,, Наа кино чинь одоо л японд дуусчаан бишүү.. Нетээс зовж зовж үзсийшд би хэхэ.. Миний санхүү уулаасаа сайжрахгүй болохоор чи сайжраад, үзээд дуусахаараа ганц хонуулчаарай дахиж үзнээ хэхэхэхэ
gehde naahaas chin twilight hamaagui goy-oooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooohhhh... :D