Энэ бие дотор өчнөөн олон хүн байгаа ч би чухамдаа тэднүүсийг хоорондоо тулалдаад ганцхан нь үлдээсэй гэж хүсдэг.. Тэр үед жинхэнэ өөрийхөөрөө байж чадах учраас, бодит эрх чөлөөг мэдэрч чадах учраас... Яг л юу ч боддогүй жаахан хүүхэд байсан үеийнх шигээ...
Ухаажаад л том болох тусмаа
Улам их баригдаад бас задгайраад
Уур хилэнгээ огцом гаргаж бас битүүрч бөглөрөөд
Учралыг хэт хүсэж бас хэт үл тоогоод
Бодвол өөрийнхөөрөө зан минь
Бага багаар хоргодоод
Байдал нийгэм 2той бага багаар дасаад
Нүүрээ олон олноор нь үзүүлсээр
Нөгөө хэдийхээ дэргэд андуурч сольсоор
Сүүлдээ бүр өөртөө ч гологдмоор
Сүгийн амьтан болох нь байлтай
Тиймдээ хорвоо ийм гэж
Тэнэгүүд л боддог байх
Харин би тийм биш
Хамаагүй юу ч болсон өөрийхөөрөө л байя !
6 сэтгэгдэл:
Өөөө....шүлэг нь танигдахгүйн....
Oor oor ool baay.
can you play the guitar?
Ай юутай үнэн бэ?
Ганцаараа байх даа л би өөрөөрөө байж чаддаг
Гарцаагүй тэр л үнэн атал
Бусдын дэргэд би боол нь мэт
Буруу харж уйлан зөв харж инээдэг
Амьдрал намайг багтай байхыг хүчилдэг
Алдахгүйн тулд тэрийг нь би зүүдэг
Нээрээ энэ амьдралын хууль ч юм шиг нөгөө талаас өөртэйгөө тэрсэлдээд л хэцүү шүү
Өөрийнхөөрөө байх орчингоо бүрдүүлэхэд хэтэвч нэмэгдээд байна оо.... Тэгэж байгаад нэг зав гаргаж өөртөө нийгэм бүтээхээс........../ виртуал ертөнцөд / ....
хай ер нь цайрсан хэрэг шд. Эхэндээ хүмүүс элдвээр хэлнэ л байх гэхдээ баттай байвал болноо. Би хичээж байгаа. Гэхдээ нэг асуудалтай. Хүн өөрөө өөрийгөө л таньж мэдээд хэн байхаа олчихвол уулна амар байгаамаа...