Өнөөдөр аавын минь төрсөн өдөр.. Бид нарын төрсөн өдрийг байтугай өөрийхөө ч төрсөн өдрийг санадаггүй, тэмдэглэх дургүй нөхөр байгаам.. Их ухаантай, зарчимч, үнэн үгтэй бас нэг гэм нь нилээн үглээ ккк... За тэгээд аав маань урждар ганц хундага архи хундагалаад ууж байхдаа ингэж хэлжийнэ шүү.. "Хурдан 60 хүрэх юмсан, золиг гэж.." Хэхэ би наана нь юу билээ гээ л бодоод байсан чинь нөхөр аав 60 хүрч, жаргаж уух санаатай гэдгийг сая ойлгожаам чинь .. Тэгээд ээжид хошуу өргөөдөхвөл. "Яасан одоо тамлагдаж уугаад байна уу" гээд л хэлэмгий доломгойгоороо ээж хэлээ хаясан хэхэ...Энэ 2-г ингэж суухыг харах нэг л гоё кк.. Өнөөдөр аав маань 58 хүрчийнэ.. Сайхан нас шүү..
Аав маань бас их өвөрмөц ярина л даа. Аавын дэргэдэх ээж шарлаад бас тэрий нь аягүү ойлгоно гэжийгаа. Жишээ нь аав гаднаас орж ирээ л ингэж байгаам..
" Түй чорт.. Ёстой бүтэх юм алга.. Нөгөө юугаа яачаад эхлээд юуруу очлоо. Тэр нэг хэн чинь юундаа байхгүүм.. Үхтлээ хүлээгээд, юу яах хүн нь ч яасан ирдгүү юм. Тэгээд тэгж суухаар гээд хэнийх рүү очоод. Ашгү нөгөө юугаа бичүүлээд авлаа.. эргээд тэр хэн дээр чинь очоод, ирчихсэн байхаар нь хэнийг яах тухай яриад, асуугаад авлаа.. ...... Тэгээд нэг юм бүтлээшд" Ээж тэр хооронд нь бүтсиймүү бүтээгүй юмуу мэдэхгүй бүүр сэтгэл нь зовчжаам чинь хэхэ.. Надтай элдэв зүйлийн талаар ярьж байгаам...
" Ер нь тэгээд юу л даа.. Заавал тэр юу руу явахаар, эндээ сайхан юу яагаад боломжийн яаж байгаа хүмүүс байж л байшд. Тиймүү?... Ернол эд нар чинь юуны л дайсаншд. Яг юу хийгээд яаая гэвэл юу л зүгээр л дээ...... Нөгөө юу чинь яаснуу? .. Хэн чинь юугаа хаана яасын??" гэх мэтчилэн..
Ээж аав 2 ярьж байгаа нь нэг иймэрхүү..
А: Хөгшөөн энэ юугаа яачхуу?
Э: Тэг тэг наад салатаа хутгачих?
А: Чи нөгөө юу нтрийг нь хийсиймуу?
Э: Сонгино, давс, сахараа хийсийшдээ. Чи амтлаад үзээчдээ.
А: Чи ингэхэд хэнийг ирж юу яаа гэхгүй яасын бэ?
Э: Охинд хэлсээн. Тараад ирж туслана гэж байна лээ.
А: Аяаяа, энэ юу нэг л бишшүү.. Жаахан юу яахаас..
Э: Харин тиймээ. Чи наад бөөрөө үзүүлээчдээ.. Одоо жаахан хэвт хэвт
гэх мэтчилэн. Ээж ч бас агуу шүү.. аав хэлний толь бичиг зохиовол Бүх л нэр үг нь юу, бүх л үйл үг нь яах болох байхдаа хэхэхэ...
16 сэтгэгдэл:
олон жил хамт амьдархаар нэг хүн шиг болчдог гэж энэ ажгуу. Юу бодож, ярьж байгааг нь мэддэг болно гэсэн үг биддээ
Аав нар сайхан хүмүүс шүү.
Юу яасан сайхаан юу байна. Юу яалаа. ккк
Манай аав 50 хүрээд бас тавьж уусан ш д
Ккк хөөрхиээн
Аавыгаа санчихлаа, манай аав бол эсрэгээрээ дув дуугай хүн арай гэж хэл амыг нь сугалах шахаж байж яриулна. Жаахан халамцахаараа л харин яриа болчихно ккк
Аавд нь төрсөн өдрийн мэнд
хөөрхөн ийн...... төрсөн өдрийн мэнд аавд нь ...... 10 жилийн дараа ээж аав 2 танай аавын насан дээр очих нээ.......
хэхэ харин тийн.. гэтэл ах бид 2 дөнгөж 20 гаржийна.. Орой төрсөн болохоор эртхэн хөл дээрээ болосхгүй бол болкүүнээ кк.
МЭС: Юу яахдаа юу яачихгүй яасын, Тэгсэн бол бүүр юу байхгүй юу кк
яагаад ч юм өвөө эмээ хоёрыг минь санагдуулчлаа тэр 2 нээх хөөрхөн байдаг байсымоо.
Юутай ч энэ удаа юу яачий. Хэний яадаг шиг л юу яачий тэ ямар юу яанаа тэ ккк
amidraliinhaa tursh zurh setgeleeree holbogdson humuust ter zergiin zuils bol yu ch bish bhoo bur hartsaaraa oilgoltsdog boldog gee bizdee tiimees l ter chini hani gedeg ugnii utga bh gej bodoj bnaa
аавынхаа тухай сайхан юу яасан байна. манай аруун жилийн багш бас тэгдэг байсийшт. "Хүүхдүүдээ багш нь юу яачаад ирий та нар юугаа яаж байгаарай за " гээд гараад явчдаг байжүүлээ...
Аав тань надархуу хүн болтой.Таны ирээдүй айсуй яваа гээд миний мэндийг дамжуулаарай.Аавын чинь шийрийг гатаанаа би кххх
МЭС: энэ удаа юу яачхаар чинь хэний юу яасан чинь яачана шдээ тэгчнээс юу яансан нь яана тээн
хахаха тэр Хэрлэнгийн багш бол айн кк.. Ернол амарын байшд, юу юу яагаа л яачуул юу яагаадаахгүй..
60 хүрчүүл жаргаад уух санаатай гэнэ үү хахаха
aawiinhaa zowlon jargaliig aaw bolj bj l oilgodog gedeg8 unen bh shuu. 7hon hongiin daraa bi gedeg hun aaw boloh gej bdg. nadad bol goy l bna ldaa. gehdee l minii tolgoi deer nuguu oroi ochood ehneree tewreed untaad ugnuu gedgees uur olon zuil l bodogdoh yum. hen negen namaig aawaa gej duudah ni bna shuu de