Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Жүжигчин мөөг

Áè èõ áèò¿¿, áºãë¿¿ õ¿í

Íýýëòòýé áàéõ íü æ¿æèã òîãëîõòîé àäèë

Ãýõäýý áè îíãîéëòòîé õ¿íèé ºìíººñ õààëòòàé áàéæ ÷àääàãã¿é

Îíöîëæ íàäàä ¿¿äýý äýëãýâýë

Îðîõäîî óðèëãà ºãºõºº ìàðòäàãã¿é

Áè òèéì ë õ¿í...

Би өөрийгөө ингэж толрхойлж байсан байх юм. Гэхдээ үнэндээ бол би жүжигчин. Тэр тусмаа гайгүй өсч өндийчхөөр, ирээдүйтэй, залуу жүжигчин.  Уг нь бол хүссэндээ ч болчихсын биш.. Амьдрал гэдэг тайз өөрөө намайг ийм болгосон. Энд бүгд л жүжигчин. Магадгүй чи муу жүжигчин бол "амьдрал" тайзнаасаа арай эрт буух хэрэгтэй болно..  Би бусдыг бүгдийг умартаад зөвхөн өөрийхөөрөө байхыг хүсэвч, хамтран тоглогчид маань надад хэзээ ч тийм боломжыг олгохгүй.. Тэдэнд ирлэгдэж, мохоогдох зэргээр би өөрийн эрхгүй сайн жүжигчин болж байгаа...

Ганцаардал харин намайг энэ ялнаас чөлөөлж, гарцаагүй өөрийхөөрөө байх эрх чөлөөг өгдөг. үүнийг харин ийнхүү тэмдэглэсэн байх...

Эль хульхан нам гүмд суугаад

Эргэцүүлсэн бүхнээ хэлгүй найзтайгаа хуваалцан

Ганцаардлын дасгал хийж тааваараа амьдрах

Ганц л хором өгөхгүй бол би галзуурч магадгүй

Сүнс, сүүдэр, сүүл минь ч юм шиг

Сүсэглэгч, бишрэгч, шүтэгч ч юм шиг

Хаа явсан газар дагаж дарцаг шиг намирах

Хайртай гээд байдаг хүмүүсээс би залхдаг

Цаг хугацаа, эрх чөлөөгөөр минь боомилох

Захиалгат алуурчид мэт тэд санагддаг

Хүч, эрч хүсэл зоригийг мохоодог болохоор

Хүн сүргээс би холдохыг хүсдэг

Хааяа бүр тэвчээр алдрахын цагт

Хаа ч хамаагүй арал дээр хаягдахыг мөрөөддөг

Тал тал тийш тархиа зовоолгүйгээр

Тасарч ганцаараа холдохыг хүсдэг

Ганцаардал: Энэ миний эрх чөлөө

Гагцхүү түүнийгээ эдлэх ганц л хором хэрэгтэй

Ихэдвэл, уртадвал би бас би биш болно

Би чоно болно, би луу болно

“Ганц л хором” би та нараас хүсье

Ганц л хором...

Бүх юм хүссэнээр болно гэж юу ч байхав.. Гэхдээ бүх хүн жүжигчин биш, бас тэдэнд ямар ч баг байхгүй улаан арьсаараа байж бие биенээ ойлголцдог бол ямар сайхан бэ...


7 сэтгэгдэл:

null
bat (зочин)

hi bi ene jujigind chini negen duriig buteeye boloh uu? he he

Хармогү

ямар дүр?

Арслантай авдар

Ногоон арьсаараа бол бүүр гоёоо.Тэгвэл бүх юм санаснаар болж магадгүйшдээ кххх

заяц (зочин)

за хүүхээн араб хэдээ мэдэхгүй гэжууугааа

bat (зочин)

2 dahi gol dur l bval sain bna. bolno biz dee.

Attila

улаан арьсаараа ороод гэнэн тэнэг гэдгээ гайхад багнасаа би салхаа байсан...
хашир ч хандаггүй болхоор ахиал улаан арьсаараа орондоо...

Хармогү

бат ингэж хэн юм бэ? Мааш муу жүжигчин бол, бас тэгээд улаан арьсаараа байгаа нь надад таалагдхын болуул 2дахь гол дүрий нь өгнөө гэсс хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд