Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Яаж тийм...

Яаж чи тийм сайхнаар инээмсэглээд

Яруу уянгалаг харцаар зөөлөн ширтээд

Сэтгэл догдлом бүжгийн тансаг аялгуунд

Сэрүү татуулан ихэмсэг эргэнэ вэ?

Яаж чи тийм гайхмаар мишээгээд

Ялдам галзуурам харцаар нэвт ширтээд

Хүсэл оргилом хөнгөн бүжгийн хэмнэлд

Хөг оруулан хөөрч цойлно вэ?

Яаж чи тийм дурламаар инээмсэглээд

Яахаас ч буцахгүй хайрламаар цоо ширтээд

Дургүй аяндаа дурлаж өдөржин сонсмоор болтол

Дууг хүртэл амилуулан догдолмоор бүжиглэнэ вэ?

Яаж чи намайг өөртөө дурлуулсан шиг

Яг би чамайг өөртөө татмаар байвч

Чи би биш, би чи биш болохоор

Яаж ийгээд мартах л зам үлдсэн

Яаж чи тийм гоёор инээмсэглэдгийг

Ялангуяа бүр үхмээр ширтдэгийг

Яаж би мартана даа гэж бодовч

Яаж ийгээд мартах л болно доо...

12 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

миний тухай чи их гоё бичжээ хэ хэ хэ

МЭС

Яадаг муу золигийн нүд вэ?
Яваандаа мартах л байхдаа
Яана даа Яана
Яг мартах тэр мөч хүртэл ккк

Гана

энэ хэний нүд вээээ?

orshikhoo (зочин)

сүүлийн хэсэг ээмр болсон шоо хэхэ

Арслантай авдар

Энэ манай Анчингийн нүд биш бээз.Мань хүн ер нь яг юуг тарнидчихаад агнаад явдаг хүн юм болоо ккк

bat (зочин)

naadah chini sar-a-ounii nud bhaa gehdee bish ch bj magad zasssssss nudnees oor sonin yu bna

Sunbeauty (зочин)

энэ чинь нөгөө Со залуу л бай ш дээ. киноных нь нэрийг мэдкү айн. ямар ч бсан тэр лав мөн дөгөө

bataa

сайхан инээмсэглэдэг хүмүүс цаанаа л өөр шүү хэхэ
гоё бичжээ, мартаж яадын бодоод л шүлэглээд л явж бхгүй юу

Хармогү

жинхэнэ дурласан нүдээ хүнүүст харуулкү зао кк.. наа чинь згр л орлуулаа тавьцан нүд байгаамөө

Танхил

(ялангуяа бүр үхмээр ширтдэгийг) энэ их гого юмаа.

green (зочин)

yasan aimar bichdiin bee ene humuus chin unshaad l bmaar.

saraachan (зочин)

Гоё шүлэг байнаа Яг л нэг ийм үе байдаг даа Яаж чамайг мартанадаа гээл...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд