Ойрд бие нэг л тавгүй.. Нэг юм байнга бодогдоод.. Би уул нь улс төр, уул уурхай, газрын бичиг нтр тэй холбоотой асуудал сонихдоггүй юм байгаан. Хөгжим, уран зохиол гээ л.. өөрийхөөрөө хэнд ч тээр дараа болохгүй бас, хэнд ч нэмэр болсон юмгүй урсгалаараа амьдарч байгаа нэг мангар баагий. Гэхдээ мэдээж эх орноо сайхан хөгжүүлэх талаар дотроо юм бодолгүй л яахав..
Сая Япон хэлээр хэвдэгдсэн 2009оны Монголд жуулчилах талаар ном үзэж байлаа л даа.. Тэгсэн тэрэн дээр газар нутгийн хэмжээ гэсэн чинь 1566500км гэсэн байх юм.. Одоогоос 6 жилийн өмнө 9-р ангид газар зүйн хичээл дээр үзэж байхад 1569116км гээд яах аргагүй бүүр цээжилж байсан хүн л дээ би. Гэтэл Улаанбаатар хотыг 3 нийлүүлсний хэмжээтэй 3000км*2 нутаг дэвсгэр маань хаачсын болоо? Гэсэн бодол бодогдоод...
Ер нь хүн хэрэггүй их хөрөнгө, эд хогшил хураах, түүний төлөө үхэн хатан тэмцэлдэх нь ямар утга учиртайн бэ. Үхсэн хойноо сүнс л хоргодохын нэмэр баймаарын.. Гэтэл манай дээгүүрх албан тушаалтнууд өөрсдөдөө хэдэн халтар цаас унагаачихаад эх орныхоо газар шороо үнэт баялагаа харийханд худалдаад .. Тэнэг мулгуй гарууд.. Ганбаатар гээд баагий харваас худлаа царайлчихаад, уран илтгэл тавиад овоо юм хийх гээд ч байгаам шиг яриад явсан чинь одоо хэдэн цаас салгацан... Машинаа солиод, том байшинд ороод дуугай болсон сурагтай...
Эх орон минь хичнээн өргөн, уудам, сайхан билээ.. Хараа булаам, хайрламаар... догдолмоор, гайхамшигтай... эх орондоо үнэхээр их хайртай.. гэхдээ надад хийж чадах томоохон зүйл гэж үгүй.. чаддаг болохын тулд мэдээж хичээнэ.
За тэрчяахуу.. Ойрд яг юунд хямраад байна гэхээр 2012 он буюу 3 жилийн дараа нар галаксигийн дунд орж дэлхий градусаа өөрчлөх юм гэнэ.. Тэхээр Антрактид болон хойд мөсөн далай 2 байраа сольж, дэлхийн бүх мөс хайлаад дуусах юм шиг байгаан.. Яахав дэлхий сөнөх дээрээ тулаад бүгдээрээ үхвэл айгаад байх юм алга. Гэхдээ Монгол улс маань өндөрлөг газар байдаг болохоор, мэдкү яагаад ч юм үлдэнэ гэж би бодоод байна.. Хэрвээ үлдвэл Бусад тив улсын хүнүүс манай эх орон луу шавж нүүж эхэлвэл яанаа гэж айдаг боллоо.. Ер нь мэдкүээ мэдкү.. Монгол хүн амны билгээрээ гэж тийм муу юм бодмооргүй л байхын.. Тэгсэн хирнээ шөнө дэлхий сөнөж байна гэж зүүдлээд, өдөр нь зүгээр л санаа зовоод л...
Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж ямар сайхан хэлсэн юм бэ... Юу ч үгүй шалдан төрсөн бид нарт эх орон, ээж ааваас өөр өмч гэж байхгүй.. Эхнэрийг, эд хөрөнгийг дахиад авч болох ч эх орон ээж аав ганцхан заяадаг.. Хамгийн их харамладаг, харддаг зүйл маань эх орон юм байна. Бодох тусам зөндөө их харамлааад байна.. Юу хийх хэрэгтэй юм бэ?
20 сэтгэгдэл:
тэр танилцуулган дээр км-ийг нь алдаатай бичсэн байлгүй дээ тэ, ор сураггүй тэгж хасагдмааргүй л юм даа.
одооны хүмүүс дээр үеийн хүмүүсийг бодуул илүү эх оронч болсон юм шиг тэрэнд их баярладаг шүү.... хүн болгон ийм бодолтой байгаасай ядаж эрх мэдэтлнүүд
Хамгаалчихяаа хамгаалчий тээ
hahahaha yamar ih yumand sanaa zovdog ch yum bilee hoo. bid sanaa zovood yamar ch nemergui sh dee unen dee. har moog chi nadad blog hiihiig zaagaad ogooch
Bat yamar ch hereggui bish ee, bugd ingej sanaa zovdog bsan bol udiid uur l bh bsan bh, hun bgon imngej boddog bolchuul uurchlult ch orno doo
ЗА. /гарчганд кк/
Батаа танай гэр шатаж байхад хажуугаар чинь явжаагаа хүн надад хамаагүээ гээд 101 дуудахгүй бол яамар вэ? Аа бас дуудчуул ямар вэ? Гэхдээ танайх шатахгүээ. Тэр алга болсон 3000м^2 дээр байдаг юм чинь
hahahaha shar hunii oodoos har hun gegcheer gants chi, bi temsteed yamar ch nemergui harin ternii orond baabar ahiin ene ugiig unshchihoo: "Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье." teveg ba zochind zoriulav zugeer l ooriinhoo ajliig hiiye tiim ee nzuudaa japanuud hevleliin aldaa l gargaa biz. ter ub-g 3 niiluulsen chinee gazar yu ch bish tsaana chini muusain altnii deeremchid, nuurs, zesnii etguuduud gazriig maani orvongoor ni erguulj ballaj bna
хэхэ би хөл дээрээ боснооо .. чаднаа чадышдээ..харжыгаарай та нар ккк.. Нээрээ гэхдээ хэрвээ ийм бодол, санаа зовох сэтгэл төрөөгүй бол би заавал хөл дээрээ босох хэрэгтэй юм гэдгийг ойлгохгүүшд.. Тийм болохоор аль аль нь л зөв байх.. маргалдаад яадын.. тэгээ л заяагүй зан гаргацгаагаад байышд дэмий шөө айн
заза
өхгүээ өхгү угаасаа. бурхан байсан ч өөдөөс нь салаавч өгнө... /хахаха ээмар бүдүүлэг хэлээд насс/
Миний Монголын газар шорооноос битгий гуйгаад бай гэж бурханд хэлнээ.Дандаа л гуйжаахын ядаргаатай юмаа тэ?
ххэ хэ хэ, ямар хөөрхөн юманд санаа зовдогийн. Нарыг 5 тэрбум жилийн настай гэжийлээ, бүр НАСА-гийн астраномичид тэгжийлээ. тэгэхээр нар байж байвал дэлхийд амьдрал байх л байлгүй дээ. тэр газар нутгийн тоом хэмжээн дээр хүнд гарууд хойд орон дээр нь ажиллаад байдаг байж магадгүй ээ магадгүй, тийм юманда гаршсан нөхдүүд.
Buhniig buteegch Burhan ooriinhoo yumiig guih bish guydaad avah b.lgui.
Бидний Монгол улсын иргэд нийтээрээ бусад хөгжингүй орны иргэдийн Эдийн засаг, шинжлэх ухаанжсан сэтгэхүй, соёлч байдал болоод улсаа гэсэн зөв сэтгэл, зөв оюунлаг байдлаас нь дутахгүй оюунлаг болгож чадна гэвэл бурханд 0,07 га газар өг өг!!!
hi sn uu g......ee so yu bna hicheel ehleh geed zavgui bgaamuu bichleg hezee nemehiin
болохгүй бол нэг нэгээрээ үзчихе,манайхан дийлж л таараа,
бид тэд нарийг дээрлхэж л явлаашд тэ,
дахиад л дээрлхэнэдээ уур хүргээд байвал
Чам шиг залуу үетэй байгаадаа би баярлаж байна
Вирус мирус гээд л хүнийг ч, РС-ийг ч будааруулдаг нэг тийм амьд ДНХ, РНХ эсвэл хэдэн коммандаас тогтдог эд энд тэндгүй л тэнэж явах юм даа гээ л бодож байсан чинь үгүй ингэхэд хүн гэдэг чинь өөрөө вирус юм байна гэж бодогдоод болдоггүй. Тэгээд л энэ дэлхий гэдэг чинь "юниверс" гэдэг агуу амьтны "тэнгэрийн заадас" гэдэг нэг эдийн "дэлхий" гээч нэгхэн эс бөгөөд хүн гэдэг вирусээр өвчилсөн, тэр нь халдвартай бөгөөд эсээ ч үхүүлэх аюултай юм шиг бодогдоод байх юм, балай юм аа. Хүн хэрвээ өвчилбөл дархлаа гэж нэг айхтар юм байдаг, дэлхийд дархлаа бхйгаад мань мэтийгээ сэгсрэх вий дээ, юниверс нь ухамсартай байгаад антибиотик хэрэглэх вий гэж ирээд л айдас ч төрөх шиг... Үгүй тэгээд тэгдиймаа гэхэд ихэнхи нь талийгаад л цөөн хэд нь дахин нэг "эс"-ийг будааруулахаар алсыг зорихнээ янз нь, үгүй тэгсэн чинь мань мэтийгээ авч явах гарууд олдох бол уу, аа энэ хэдэн монголчууд хэнд ч хэрэггүй амьтас гээд орхичихвол одоо хаашаа харж үхнэ ээ...
мэдкүээ мэдкү.. гээд бичээд байх юм. Ингэхээр зөв бичих хүн байна уу? шал тэнэг