Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Надад нэг бүткүү найз байна аа..

Би ер нь баргийн юманд уурладгүй л дээ.. Гэхдээ жижкэн бичкэн юманд гэнэт л нэг их дүрэлзээд явчдийн.. Тэгээд хэргэгүй юманд уурлуул хаалга савж, хана цохиж, юм өшиглөж байж тайвшрана. Харин үнэн сэтгэлээсээ уур хүрэхийн бол уйлжаам даа..

За гэтэл манай нэг найз байна аа.. Их сайн үс засдаг эгч нь байдаг болохоор би тэр хүн дээр нь очиж үсээ засуулы гээд бараг 80жил гуйж байгаам л даа..

Эхний удаа бараг 2 сарын өмнө юм байна. За ма найз ёстой нээрээ тараа л хүрээд ир, найз нь одоо очоод үсээ засуулаад сууж байя гэжийнэ..хаанын? гэсэн чинь Чи ХАЙЛААСТ гэсэн микронд суугаад мянган оюутны байр гэдэг буудал дээр буугаарай. Тэгээд найз нь гараад очий ингэдийн байна... Үсээ засуулж өнгө зүс орохжийгаа хүн чинь хөөрөө л, ажлаа тарангууутаа хайлаастын автобусанд суугаад авчлаа. 1 буудал яваад кондуктор ажимма руу дөхсөөр нөгөө буудлыхаа нэрийг хэлээд, асуусан чинь “Мэдкү зус, энд ямар үхсэнийх нь мянган оюутны байр байдын” гээд халгаасангүй.. Тэхээр нь найзруугаа мсжд лээ.. би чинь ядуу хүнийн болохоороо залгаж чадкүү байгаам л даа.. Буудал өнгөрөө л байлаа.. Манай хүнээс хариу ирдгүү... Тэгжийтэл утас дуугарчийна. Аваа л.. “Хүүе эээ үндсэн нэр нь юуын бэ.. Тийм байр майр байхгүй гээд байшд..” гэсэн чинь “ гүйэ тэгээ л хэлэхээр буулгаад өгдөш дээ” гээд байхын.. “Тэгүүл би буулаа.. Хэтрээд явчихсан байх.. Чи яг ямар нэртэйн асуугадах..” Дийд дийд... Дахиа л алга болчлоо. Нээх аймшгийн харанхуй гудамнуудтай гэр хорооллын нилээн зайдуу газар буучиж... Эргээд залгах гэсэн чинь нэгж дуусчиж.. Ойрхон дэлгүүр байхаар нь ороод нэгж аваад цэнэглэж байтал найзушка залгажийна. “Яанаа, хайлааст биш цайз юм байна аа. Цайз гэсэн микронд суух ёстойн байна.” ,,, “Ёоо чи нээрээ яахаараа ийм ....” хэлэх үг ч олдкүүм.. үнэн бүткү.. Тэгснээ бас “чи одоо гялс суугаад хүрээд ир.. Би хүлээж байя. Тэгээд хамт гэрлүүгээ дөхөх үү”” ”... Бүхэл бүтэн ертөнцийн нөгөө захруу хүнийг цөлчихөөд, одоо 23 цаг болохжийход буцаад нөгөө зах руу нь хүрээд ир гээд байхын.. Би одоо хоттой танилцах аялалд сайн дураараа яваад байгаамуу хаашааен.. Дэмий ч юманд шартайм байх... Буцаж сууна гэхээс уур хүрээд гэрлүүгээ уйлаа л алхцан ккк... Хамгийн гол нь би төлөвлөсөн ажлаа /бусад хүнээс болж/ бүтээж чадкүү болчихоор л уйлмаар санагдаад байдаг байхгүй юу хэхэ... Найздаа уурлалаа ч гээд яахавдээ.. уулаасаа сайхан гар ангиараа инээдтэй юм яриад дуусахаар – ААН??? гэдэг хүнийм чинь кк

Дараа нь сарын өмнө юмуу даа.. За өнөөдөр нэг үсчин орчуул яасын гээ л залгалаа.. Өө найз нь одоо тарахжийна.. Гарахдаа залгий нтр гээ л таг... Би 5цаг гэжийхад хувцсаа өмсөөд догдолцон баагий залгахы нь хүлээгээд, үүдэндээ тв үзээ л суугаад байлаа... суугаа л байлаа.. суугаа л байлааа кккккк... Тэгээд нэг л мэдэхэд 9 цаг болсон байлаа.. Хайран 4 цаг... юу ч хийсэн юмгүй өнгөрөөчихсөндөө бухимдав. Тээ л найзруу залгасан чинь “Яанаа харин найз нь амжихгүйнэээ,,,,” ... Ядаж эртхэн залгаад хэлчихэд яанаа тэ....

Өчигдөр найз амралтаа авчихсан гэхээр нь бас уулзахаар тохирлоо. “Гэрээс гараад явжийна дөхөөд залгий..” гэж хэлснээс хойш бүхэл бүтэн 30мин өнгөрөв... уул нь алхаад 20мин.. суувал бүр хурдан ирэх л газар байдым.. Тэгээд аргаа ядаад тосоод гарлаа.. Хаана байна.. Одоо Дөлгөөн нуур дээр явжийна. Наашаа ирэхэд 2 буудал юм чинь гайгүй байх гээд хүлээсэн чинь дахиад 30ммин болжийшдд.... Нэээрээ яамаарчийн тэ. Найзаас ч болдог л байх.. Энэ хотын зам ч гэж зам байна дөө.. бөөн бөглөө.. Би дандаа алхчихдаг болохоор иймэрхүү юм мэддэггүй ч байж болохын.. Гэхдээ л зун болгон халуун ус хааж, зам хааж засвар хийхийн.. Олигтойхон шиг юм хийж болдгүүн байхдаа.. Дугуйны зам хүртэл байдаг бол хичнээн сайхан.. Дугуйгаа унаа л, айхгүй хаашаа ч хамаагүй явийшд...

Ер нь тэгээд нэг ийм онигоо байдагшдээ.. Хүүгээ хурим хийсэн чинь аав нь үг хэлж байгаа нь: “За миний хүү гол нь б/ замын өвчин л тусахгүй байхыг хүсье. Миний хүү өвдөхгүй бол эхнэр чинь өвдөхгүй, эхнэр чинь өвдөхгүй бол би өвдөхгүй, би өвдөхгүй бол ээж чинь өвдөхгүй, ээж чинь өвдөхгүй бол тосгон даяараа өвдөхгүй шүү дээ..” гээд кккк.. Тэрэн шиг зам зүгээр бол найз удахгүй, найз удахгүй бол би уурлахгүй нтр гээдаахгүй юу хэхэхэ,,,,

15 сэтгэгдэл:

null
Гана

хүн хүлээх хүлээлгэх хамгийн дургүй ээ би л лав

comment (зочин)

hehe goe hogjiltoi yum bichjee haya ch neeree humuusees bolj minii ajil butehgui bol bur uur hureed sharandaa uilmaar sangddag shuu

Харанхуй. (зочин)

Уул нь хүлээхээл больчуул чиний асуудал дуусна. Энэ маягаар монголд монгол хэлний дүрэм мэдэх хүн үлдэхгүй нь бололтой.

Omido (зочин)

Харин тиймээ, Зам бол ёстой там болциймаа

zochin (зочин)

ter naiztaiga bysdaaraa byyz hyyshyyr yawsan n deer yum bna

bat (зочин)

hi harmoog buyu ganchimegee chinii bichleguud (blog) sonirholtoi yum. 2-laa nzuud boloh uu?

Ekun (зочин)

Guitartai boltsondoo hoho... daan ch odoohondoo teverch suuhaas l tsaashgui bna daa kk. Surnaaaaaaa........................... Neeree "Honey bee" gj yamarhuu guitar bdiin bol? :D

harmogu (зочин)

ekun: хэхэ тио. ашгүйдээ кк.. гитарыг нь сайн мэдкүмаа.. Найзад нэг байсаншд дажгүй гитар байсаан.. За тэгээд сураад байждээ ажа ажа ккк бат: өөш юу гэж нэр нтр бичээд байгаан.. дэмий шөө айн.. хүн нууцалжийхад чинь стоо нээрээ,,

nana_smile (зочин)

oo yasan hoorhon ym bichdiin hod hod :D. ter nz chini tiim dotni nz chini ym u. ugu bl zgr BYE BYE gd helcheech. odo dahij bti hulegerei de

bat (зочин)

chi ooroo l neree bichihsen bsan sh dee hehehe Gan... geed

harmogu (зочин)

хүүе ээ худлаа яриадаахын.. чи блоггүймуу? андаа,, батаа? чихшиг хэхэхэ

maral (зочин)

saihan heneggui nz bnaa :)

bat (зочин)

hehe blog bgaa sh dee

mep (зочин)

бүткү найзынхаа үгэнд ордог чи бас бүткү хүн ээ айн

fc

chi ch uneheer tevcheertei yumaa bi bol ingeel teseed bj chadku bh bsan bhaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд