Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Дэнс буюу үнэний өмнө үсээ зулгаахгүй,,,

Хармөөг нь “Монголын Мөнгөн үеийн хүүрнэл зохиолын дээжис” гэдэг ном уншаад дуусч байна. Залуучууд голдуу бичсэн болоод ч тэр үү өгүүллэг бүрийг нь уншихад тааламжтай, идэх юмаар зүйрлэвэл дуртай нипс-ээ нэг нэг ширхэгээр нь иджийгаа юм шиг л амттай байлаа.. Яасан ч олон ширхэгтэйн ккк... Өчигдөр уншиж байхнээ На.Пүрэв гэдэг зохиолчийн Дэнс гээд богино эргэцүүлэмж надад нилээн юм бодогдуулаад... Тэр нь:

Дэнс

Гоо үзэсгэлэнт хүүхний бүх дутагдал, гэм согог нь хүний жигшил зэвүүцэл төрүүлэхийн оронд улам сайхан харагдаж, ер бусын хүчээр хүний сэтгэлийг эзэмдэж татдаг бөгөөд тийм бүсгүйчүүлийг харахад садар самуун явдал хүртэл аятай таатай сайхан санагддаг. Гоо үзэсгэлэнгүй төрсөн хүүхэн эрчүүдээс хорь дахин илүү ухаантай баймааж сая хүний хайр биш юм гэхэд хүндэтгэлийг хүлээнэ.

/На.Пүрэв/

Энэ үнэн үг... Эрэгтэй хүнүүс царай муутай ч гэсэн жаахан стилтэй, яриа хөөрөөтэй байхад царайлаг юм шиг л харагдаад байдаг. Ядаж байхад тэд нарт хувцас яахаараа тэгж гоё зохидог байнаа хэхэ.. Гэтэл эмэгтэйчүүд бид...Царайлаг л биш бол хичнээн сайхан биетэй байгаад ч тийм ч сайхан харагдаж чаддаггүй юм шигээ.. Сэтгэл хөдлөмөөр гэхиймуудаа.. Харин харангуут “яасан хөөрхөн юм бэ” гэмээр эмэгтэйчүүд муухай хувцас өмсөж, эсвэл барилгын талбай дээр ажилладаг будагтай шороотой хувцастай байсан ч тэр нь өөрт нь гоё зохиж барилга дээр ажилламаар санагдах хүртэл хүнд таалагдаж нөлөөлдгийг би мэднэ... Зохиолч миний энэ нуршсан бодлыг чухам цөөхөн үгээр илэрхийлчихсэнд нь л би баахан бодол болсон хэрэг... Дур булаам, валиар гэсэн 2 хүн яг адилхан үйлдэл хийж байлаа гэж бодоход дур булаамын хийснийг хараад хүнүүс дуурайхыг хүсэж, харин валиарыхыг нь харвал жигшиж зэвүүцэх байх аа.. Мөнө үү? Царайны сайхнаар цай сүлкү мүлкү одоо чухал биш ээ.. Ер нь л энэ мэдрэмж үнэн биддээ хүнүүсээ..

Гэхдээ гоо үзэсгэлэн гэдэг үгний хувьд жаахан алдаа гарсан байж болно. Яагаад гэвэл царайлаг, гоо үзэсгэлэнтэй байх гэдгийн хооронд ялгаа бий.. Би лав өөрийгөө царайлаг гэхгүйээ.. Ямар ч байсан хүний нүдэнд дулаахан л царайтай хэхэ.. Тэгээд дээрээс нь ухаан, сайхан ааш зан, хүмүүжил, сэтгэл нтр-ээ нэмээд тооцвол ямар ч байсан “сайхан эмэгтэй” болж бас байж чадна гэж өөртөө итгэдгийн.. Гэхдээ л ингээд бодохоор эрчүүдээс хорь дахин их ухаантай байдаггүймаа гэхэд ядаж 10 дахин их ухаантай байх хэрэгтэй гэсэн үгийн бус уу!! ккк... Би нээрээ заримдаа гайхдаг байхгүй юу.. Өдий 20 насалж байхад ганц ч сэтгэлд нийцэх хүн надад сайн болоогүйд нь.. Уул нь ч хүнүүс сайн майн гээд хэлж л байдаг л даа.. Гэхдээ тэд нарыг /муухай таалагддаггүй хүнүүс байсын/ өөртөө тийм гэж бодсоноос хэн ч гуйгаагүй гэж бодсон нь дээр... Ер нь намайг энэ хорвоо дээр хамгийн их хайрладаг хүн бол ээж. Бусад хүний хувьд би хоёрдогч, гуравдагч,.... гуч дахь нь байх.. Тийм болохоор миний хамгийн том хүсэл бол “хэрвээ би хүнтэй суувал тэр хүн намайг хамгийн ихээр хайрлах тийм хүн байгаасай” гэж боддогын. Ээжээсээ илүү биш юм гэхэд ээж шигээ намайг хайрлах, хамгийн их хайрладаг тийм нандин эрхэм хүн нь байх юмсан гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл одоохондоо хүндлүүлэх хэмжээнд байгаа ч хэрвээ хайрлуулахыг хүсвэл, хамгийн дээд зэргээр хайрлуулмаар байвал би илүү ухаантай байх хэрэгтэй гэсэн үг мөн байх, тиймээ? Энэ бол миний дургүй “эмэгтэй хүн урт үстэй ухаан богинотой” гэдэг үг биш. Тийм болохоор, үнэн учраас энэ үнэний өмнө би үсээ зулгааж, уурлаж шаралхахгүй.. Цаашдаа ухаалаг байж, улам их зүйлд суралцаж хэн нэгний тийм эрхэм нандин хүн байхын тулд, болохын төлөө хичээнээ... Ямар ч мөрөөдөл, ямар ч том зорилгоос минь илүү хамгийн том хүсэл минь болохоор...

12 сэтгэгдэл:

null
САНАСААР

би доошоо нь уншсангүй зүгээр л эхний хэсгийн л уншаад л бичиж сууна эм хүний үзэсгэлэн Мянган баатрыд хүчтэй байдаг гэдэг үнэн гэж боддог

barbie (зочин)

На. Пүрэв гэж хүний хэлсэн үг нь яасан айхтар юмдээ. Царай зүс , ухаанаас гадна эмэгтэй хүн эхлээд өөрийгөө үнэлж, хайрлаж сураад, дараа өөрийгөө хайрладаг шигээ хэн нэгнийг хайрлавал чиний хүсээд байгаа бүхнийг чинь чамд өгөх болов уу. Бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар бас их чухал шүү ккк :) .

maral (зочин)

ergetsuulemjtei zuruhguie, gehdee 100 huvi sanal niilehgui bnaa. yum gedeg chin haritsangui shuude kkk

Ekun (зочин)

Би буруу ярьж байж ч магадгүй... Гэхдээ энэ "Эмэгтэй хүн урт үстэй ухаан богинотой" гээд байгаа үгний хувьд нэг санаа байнаа. Энэ үг яг таг шууд утгаараа биш болвуу. Жнь: Энэ нь яг боловсрол ч юмуу, ажил албан дээр лав их тохирохгүй үг байх шиг байгаам. 10н жилд байхдаа, томроод их сургуульд ороод, цаашлаад ажил албан дээр ч юмуу зэрэгцэж суугаад ном үзэх албан тушаал ахих тал дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгалгүй адилхан алацаад л урдаа хойноо ороод явдаг. Мундаг эрдэм номтой эмэгтэй хүн бишгүй л байдаг. 10н жилд ч тэр, их сургуульд ч тэр сургуулийн шилдэг сурагч гээд л охидууд байж л байдаг. Харин дээр Хармөөгийн блог дээрээс билүүдээ уншиж байхад "ШУ-ны томоохон нээлт хийсэн эмэгтэй хүн байдаггүй" гэж байсан санагдаж байна. Тэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ яриад байгаа ухаан нь хүмүүсийн ярьдагчлан "Амьдралын ухаан" /үг сонголт нь жоохон буруу байж магад/ нь юм боловуу?... гэж бодлоо. Эрт дээр үеээсээ л аав нь уул, талаар малаа хариулаад л тэнээд яваад өгнө ээж нь гэр орныхоо ойр зуурын ажлыг хийгэд л үлдэнэ. Ингэж малаа хариулаад тэнэж явахдаа дотроо ихийг л эргэцүүлдэг байлгүй. Аливаа ухаан зарсан хамаг л ажлыг нь аав нар хийнэ. Арай өөрөөр бол жоохон байхаасаа эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн амьдралын хэв маяг, олж байгаа хүмүүжил, сонирхол нь хоорондоо нилээд ялгарч ирдэг. Эрэгтэй хүүхдүүд байлдаантай кино үзэн хоорондоо байлдаж, хөөцөлдөж, зодолдож тоглоно /сүүлийн үед PC гээч юм гарч ирэв/. Эмэгтэй хүүхдүүдийн хувьд айл гэрдээд, хүүхэлдэй өлгийдөө л нэг тиймэрхүү. Нилээд томроод ирхээрээ эрэгтэй хүүхдүүд аав ээжийн хяналтаас хамаагүй түрүүлээд гарчихна. Охидуудыг бол ихэнх аав ээжүүд нүдний цөцгий мэт хайрлан хамгаална. Яахав муусайн банди нар бол хаа юу хийж явах нь нээх хамаагүй шүүдээ гадаа гудмандаа шороотойгоо хутгалдаад л хоорондоо зодолдоод хамраасаа цусаа гаргацан явж л байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл харин эмэгтэй хүүхэд хамраас нь цус гарцан шороотой хутгалдаад явж байвал юу болохуу? эвэртэй туулай харсанаас нээх дутахгүй л байх. Гэр орондоо хийж байгаа зүйлүүдийн хувьд ч хөвгүүд бол арай хүч чадал ухаан шаардсан ажилыг нь хйиж байгаам. Аавдаа туслаад эвдэрсэн сандал ширээ, шкаф, машин засах гээд л зөндөө зөндөө... Харин охидууд бол гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, хувцас угаана. Эдгээрийг хийхэд бол нэг их ухаан зараад байх шаардлагагүй аяндаа рефлексээрээ л хийчихдэг зүйл. Иймээс л ихэнх адал явдалтай киног үзэж байхад эмэгтэй хүмүүс ихээхэн гай тарьдаг шиг эмэгтэйчүүдийн гүйлгээ ухаан нь эрэгтэй хүмүүсийхээс арай муу байдаг байх. Аргагүйшүүдээ хүүхэд байхаасаа олж авсан хүмүүжил, орчин нь нөлөөлж байхгүй юу. Аливаа ямар нэг яршиг төвөгтэй зүйлийн учир шалтгааныг олход бол яаж ч байсан эрчүүдийн толгой арай сийрэг хурдан ажиллах нь мэдээж. Иймээс ч ШУ-ны нээлт хийсэн хүмүүс нь дандаа эрчүүд болж таарав хэмээн би бодлоо. За тэгээд эмэгтэй хүмүүсийг муулах гэсэнгүй эрэгтэй хүмүүсийг магтах гэсэнгүй /тэгээд ч одоогийн манай Монголын ихэнх залуус эрчүүдийн хувьд бол хэцүү хэцүү.../ зүгээр л өөрийн бодсон сансанаа л шууд урсгачихлаа хэхэ. Гэхдээ мэдээж юм бүгд 100% байдаггүйшүүдээ....

Ekun (зочин)

Өө уг нь сая ямар ч сэтгэгдэл байхгүй болохоор нь хамгийн эхнийхийг нь биччихэе гээд ухнадсаар байтал 3 сэтгэгдэл орцон байнашд хэхэ :D

harmogu (зочин)

хэхэхэ баярлалаа.. дэлгэрэнгүй тайлбарласан болохоор ойлгожйно хэхэ.. уулаасаа эрэгтэй эмэгтэй хүнүүс хамт байжийж нэг бүхэл болдог гэдэгшдээ.. яагаав эрэгтэй хүн их холыг харж амьдардаг учраас замдаа таарах жижкэн жижкэн нүхнүүдэд уначихдаг, харин эмэгтэй хүн замыхаа элдэв бартаа саадыг хараад цэгцлээд амьдардаг мөртлөө хаана хүрэхээ мэддэггүй гэж..тийм болохоор л нийлж амьдрахаар зохицуулсан байдааг гэдийн байлээ.. би ойлгоод байдаг болцоон хэхэ.. гэхдээ л тэр үгэнд нээрээ үнэхээр дургүй.. үснийх нь урт мурт ч хамаа алга л даа.. Ухаан богино гэдэг чинь хэхэ.. арай л муухай байгаа байхгүй юу ккк... За тэрчяахуу,, На,Пүрэв гэж хүн гол нь үнэн хэлсэн байгааз дээ хэхэ.. энэ тал дээр юу гэж боджийно

Ицми

хэхэ хээрхөн юм бичжээ

МЭС

Эмэгтэй хүний Гоо сайхан бол Эд баялаг нь болдог. Эр хүний ЭД баялаг нь түүний Гоо сайхан нь болдог гэж нэг үг байдаг тэ. Надаа үнэн санагдаад байдын. Аа харин тэр Урт үс богино ухаан гэдэг үг бол Надаа Богино ухаантай авчиг, их өргөн цар хүрээтэй, бүдүүн байж болно тэ. Гэхдээ л богино. ккк

omido (зочин)

seeginvvdiig unshsangvi,sanaa n dawhatsaj bga bol uuchil, hey huurhun ohin min hair gedeg chin hvnii uhaantai uhaangvi, vzseglen googoos tiim ih hamaarahgvi gej bodjiishd minii bodol shvv

harmogu (зочин)

пөөх омидо аниа гуай та амьд байсымуу??? хаагуур юу хийж яваад иржийгаан айн ккк

tngri (зочин)

Нээлт хийсэн эмэгтэй хүн гэвэл Кюрри юм шиг санагдаад байна.

Шиманус (зочин)

гэнэн хонгор бай гэж хэн н ч бидээ надаа зөвлөсөн би бодсон үнэн байхөө эр хүн эм хүнээс дорд гэдгээ мэдрэх дургүй байдын чи тэрнээс илүү гэдгийг мэдвэл чаас шууд зайгаа барышдээ ..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд