Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

Зуун жилийн ганцаардал...

...Сүүлийн 3 хоног юу ч хийхгүй, тэр ч бүү хэл өнөөх савангийн дууриа ч үзэхгүй ор, диван, сандалнаасаа салахгүй суусан нь Колумбын нэрт кохиолч Габриель Гарсиа Маркесийн бичсэн “Зуун жилийн ганцаардал” гээд номын уншсанаас болсон бөлгөө. Өмнө нь бараг жилийн өмнө шахуу энэ номыг уншиж эхэлсэн боловч хичээл, диплом нтр гээд дуусгалгүй хаячихсын. Тэгээд саяхан номоо олчихоод үргэлжлүүлж унших гэсэн чинь бүүр төөрөөд хэн нь юу нь гэдгийг санахгүй болсон байсан учраас эхнээс нь уншлаа..

Энэ зохиолын хамгийн гэцүү нь юу вэ? гэхээр эхнээсээ Урсула болон Хосе Аркадио Буэндиа гээд 2 хүний амьдрал эхэлж байгаа юм... Тэгээд хүү төрсөн чинь Хосе Аркадио, Аурилиано гээд нэр өгчихөж байгаан. Тэгснээ дахиад Хосе Аркадио-с төрсөн хүүд Аркадио, Аурилиано-с төрсөн хүүд Аурилиано Буэндиа гээд нэр өгчихөж байгаам.. Гэх мэтчилэн үргэлжлээд эмэгтэйчүүддээ Ремедиос, Урсула Араманта гээд, эрэгтэйчүүд нь Бага Аурилиано, бага Аркадио гэх мэтээр энэ гэр бүлийн 6 үеийн түүх гарч байгаа хэрэг л дээ.. Нэрнүүд нь бүгд адилхан болохоор номноосоо хором л холдвол энэ нь хэн нь билээ гэж толгой эргэчих гээд хэхэ.. Би бүр ургийн бичгий нь хүртэл хөтөлж үзлээшд ккк...

Ер нь ном уншихаар нэг л тийм гайхамшигтай орон зайд орчихдог. Тэр зохиолоо өөрийнхөө дур зоргоор төсөөлж, яг л кино үзэж байгаа юм шиг.. Амттай бас сэтгэл хөдөлмөөр... Орой ямар сайндаа л тв-н суваг эргүүлээд хаана гарах билээ гэж бодогдоод эргүүтэж байгаам чинь кк. Одоо шалгалтандаа бэлдэх хэрэгтэй болохоор өөр ном барьж авалгүй хичээлээ хийхээс..

За тэгээд энэ номыг уншаад 10н жилд эссе бичдэг байсан шиг тийм ийм гээд дүгнэх арга алга. Цусан төрлийн хүнтэйгээ суувал хүүхэд нь гахай сүүлтэй төрнө гэж хэлэх гэж мэдээж хэрэг зохиолч энэ номоо бичээгүй нь лавтай. Хамгийн гол нь ганцаардал гэдэг л ямар хэцүү, бас хэтэрхээрээ ямар аймшигтай зүйл вэ гэдгийг л харуулах гэсэн байх. Хэрвээ тэр айлынхан ганцаардах зан чанаргүй байсан бол 6-хан үеэр тэдний үр удам дуусахгүй л байсан болов уу. Ямар ч байсан уншаад дуусахад нэг тийм ......... мэдрэмж төрсөн. Тэрийгээ гэхдээ илэрхийлэх үгээ мэдэхгүй л байна.

Би бол ганцаараа байх дуртай.. Гэхдээ ганцаараа байх, ганцаардал 2-н хооронд асар том зөрүү бий. Ганцаардсанаас үхсэн нь ч дээр байж болох юм. Учир нь ганцаардал бол амьдаараа үхсэнээс ялгаагүй зүйл гэж би ойлгосоон. Ганцаардаж үзсэн биш яаж мэдэхэв ккк.. Гэхдээ одоо хэлж ярихдаа хүртэл бодох хэрэгтэй юм билээ.. Ганцаардаж байна нтр гээд л чалчаа л байдаг.. Жинхэнэ тэр ганцаардал гээчийг үзээгүй л байгаашд.. Ямар ч байсан энэ ном их таалагдлаа.. Дүгнээд хэлэх үг олдохгүй байгааг бодоход магадгүй би энэ номыг зохиогчийн хүсэж бичсэн шиг ойлгоогүй ч байж мэдэх юм. Хэрэв хүсвэл дахиад унших ч юм бил үү... Ихэнх хүнүүс уншчихсан байх. Ямар мэдрэмж төрснөө бичээрэй за..

28 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

номоо түр зээлчих... хахаха

epistle (зочин)

kkk өмнөх явдал санаанд бууж байх чинь вээ гэссс http://sunbeauty.blog.gogo.mn/read/entry10999

buyka (зочин)

tme onmiig n unshsan goe sho

dao

энэ олон жил ингэж бужигнаж бужигнаж амьдарчихаад эцэст юу ч үгүй хов хоосон гэж хаана ч билээ уншиж байсан юм. энэ л бараг ортой юм шигээ.

mep (зочин)

тэр олон аркадио нэрэн дотор төөрөх шахдаг байсы шүү сайн ном

maya (зочин)

номын тал дээр ёстой хэлэх үг байхгүй ээ. гоё гоё зохиолуудыг уншиж байхад номын баатрынхаа дүрд хувираад тэрний сэтгэл хөдлөл айдас уйтгар гуниг баяр баясгаланг өөрөө мэдрээд үнэхээр гайхалтай байдаг шүү.Зуун жилийн ганцаардал иймэрхүү юмуу тэ унших хүсэл төрчихлөө уншаад заавал сээгий бичнээ

Зочин

dund ni erochic ym zunduu gardag bha ? :D

harmogu (зочин)

вуахаха тийшд кк... Гэхдээ тэр нь бас их эвгүй шүү.. ээжийгээ гэж мэдэхгүй сонирхоно.. Ер нь л дандаа нэг авга , нагац эгчдээ эсвэл эхдээ дурлана, эсвэл 9настай охинд сэтгэл алдарна гээ л балайрсан юмнууд гардын.. энүүгээрээ ч бас энэ зохиол онцлог байж болох юм.

dao

ter duusahdaa uuriinhuu ireeduig olj unshihiin tuld hed heden huudas algasaj unshdag heseg entr sanaanaas yer gardaggui yum sain nom shuu neeree

ariunaa (зочин)

хэхэ би бас энэ номыг уншиж байгаан, дуусаагүй эхэн үедээ яваа, нэрнүүд нь их гэцүү, толгой эргээд, бас ид шид, бодит амьдрал 2 холилдоод заримдаа үлгэр ч юм шиг, бүүр төөрчдийн, хүмүүс л үнээр гайхамшигтай ном гээд байгаамдаа, нобелийн шагнал авсан ном юм байна лээ шд бас, тээл дуустал нь уншчих гээл зүтгээд байна ккк

harmogu (зочин)

дэхх тэр нь их сайн. ер нь ямар ч номны төгсгөл их сайн байх хэрэгтэй байхаа тэ.. Би гейшагийн дурсамжийг уншиж дуусаад бараг сар шахам саюури-н тухай бодож явсан.. Тэр ч гэсэн үнэхээр гоё зохиол байсаан,,,

Ekun (зочин)

Нэрийг нь л лав сонсож байсан л юм байна. Уншиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байнөө. Харин миний уншиж байсан романуудаас хамгийн гоё нь Жюль Верн-ийн "Нууцат арал", Бослогоос зугтаасан хэсэг нөхөд далай дээгүүр агаарын бөмбөлөгөөр нисэж яваад эзгүй арал дээр очоод хэрхэн төвхнөж амьдарч байгаа талаар гардаг юм. Би л лав хэд дахиж уншсанаа сайн санадаггүй юм, Одоо байвал дахиад уншимаар л байна даан ч ном нь ааааааль дээр адга болчихсон кк, Ойрын үед "Монте Кристо гүн"-г олж унших бодолтой байгаа. Хүмүүсийн яриагаар их гоё роман юм шиг байгаан,,,

САНАСААР

ямар олон жил ганцаардаа вээ чи ...

dao

zuun jiliin gantsaardliig unshaagui humuus unshih l heregtei baih harin ter monte-kristo gun hori gartsan hoinoo unshaad bol demii bizdee

harmogu (зочин)

би бас Монте Кристо-г уншиж байгаад бас хаяцышд хэхэ,, гэхдээ унших л хэрэгтэйшд, Нас ямар хамаатайн ... уншаагүй үхнэ гээд бодохоор муухай биш үү кк,, Тэр номыг хүнээс олж авсан.. Дээр пс гээр уншсан болохоор амтгүй байсан байхгүй юу,,, Дараа надаас зээлж уншуул уншаарай за

dao

baga baihdaa heterhii olon udaa unshtsan

harmogu (зочин)

хэхэ нээрээ тэр робинзон Крузо гээд зохиол байдагдаа.. би тэрэнд аягүү дургүйшд.. яаж ч хичээгээд дуусгаж чадаагүй.нээх уйтгартай. Кино нь хүртэл тийм юм байлээ... бас Обломов гээд зохиол бий.. Мааш залхуу хүний тухай.. Дээр нь идэх юмыг нь өлгөөд явж байхад хүртэл өндийгөөд идэхээс залхуурсаар байгаад өлбөрч үхэж дуусдаг гэсэн.. би бүр уншихаар залхуу хүрээд хэхэ.. Яааг зохиол шигээ үнэн залхууны ккк.. Гэхдээ жаахандаа уншиж байсан болохоор тэгсэн ч байж мэднэ.. Тэгэж байгаад нэг уншина даа... Танд нээрээ гоё зохиолууд байвал маргааш уулзалтан дээр аваад ирээч дүхүү кккк

Гандирс (зочин)

Би 10 жилий сурагч байхдаа анх уншиж байсан. Тэгэхэд нэг л олон Ауролина Аркадад хутгалдаж байгаад л дуусч байсын. Саяхан нэг уншсан. Уншихад жаахан гунигтай зохиол... Хосе Аркадио Буэндиа болон түүний удмынхны 100 жилийн амьдрал, хүсэл мөрөөдөл, үхэл амьдрал зэргийг аймаар гаргасаан. Аймшигтай төгсгөл...

dao

зүгээр л би шадар гурван цэрэг монте кристо гүн робинзон крузо гэсэн зохиолууд хорь гарсан хойно бол дэмий гэж боддын тэрний оронд зуун жилийн ганцаардал, мастер маргарита хоёр, ч юм уу тиймэрхүү хүүхэдийн тархиар ойлгоход хэцүү номыг уншвал зүгээр юм шигээ. би 86 оных тэхээр та биш байлгүй. би тэр уулзалтанд очихгүй.

tSAhlai (зочин)

mmm gaihaltai nom . Ene nomiig 10n jild neg unshih , oyutan bolson hoinoo neg unshih 2n hoornod asar ih zoroo baisan shu dugnelt ni hureh zamaas ni ehleed l odoo University.gee togsood neg unshij uzii gj bodoj bgaa dahiad l gaihaltai medremj toroh baih ... daraachiin udaa Dostoyvslii.n "Gem Zem ".g unshaad uzeerei uneheer"gaihaltai shuu .

busgui (зочин)

Monte Kristo guniig unshaagui hun bol uuriiguu nom unshdag gej heleed hereggui bhoo !!!gaihamshigtai zohiol.

harmogu (зочин)

dao; их ууртай хүн байхнээ кк. Та миний ахаас бүхэл бүтэн 2 насаар ах юм.. Тэхээр би та л гэнэшд. мөнө үү...

dao

uuralsan gej oihoor bichsen bol soorii. ta geheer neeh sonin bdiimaa he he nom soliltsoh tuhaid yhoo id-gaa passilchih tegeed yariltsii gol ni itgej bolohoor huntei bol soliltsiishd ter uulzalt geech yumand gogo-giinhan l ochih blgui bi ch iluu bizdee uulaasaa tiim sonirhodoggui gehuudee

Ekun (зочин)

Zaadaa Monte Kristo gun-ee ch bolidiimuudaa gessss kk :p

~Freedom writer~

За энэ номыг олж уншъя байз...Нэрийг нь сонсоол яваад байдаг. хэхэ

Зочин

uneheer goy nom. 10jild bhdaa, mun oyutan bhdaa geed er n l nileen heden udaa unshsiishuu.

Эрдэнэбаяр (зочин)

ах дүү аркадио нар дээр жинхэнэ эргэлддэг байсан шүү үнэн гайхамшигтай ном

Omido (зочин)

Үнэнээ хэлэхд би сайн ойлгоогүй ээ. Аким гуйн орчуулга учираас эргэлзээгүй ээ. соёлын ялгаа гарсын байлгүй гээл өөрийгөө цагаатгаад өнгөрсөн шд.би ойлгохгүй юмаа тэгчихдэг юмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд