,,,Өнөөдөр орой би ажлаас ирэх замдаа эмийн сангаар дайрч харшилын эм авав. Цалин буусан тул гэрлийн мөнгө энэ тэрээ тушааж ирэх цагаасаа удсан болохоор агаа намайг ирэхгүй гэж бодсон бололтой. Эмийн сангаас гартал агаа орц руу орж яваа харагдав. Ахиулаад сайн харвал гараас нь утаа гарч байхын. Ах гараа аваад амандаа хийж байлаа... Яг мөн байв...Нүдэндээ ч итгэсэнгүй...
...Агаа тамхи татаж байлаа. Би байраар нэг “Паах агаа, баригдсандаа” гээд орилчихсон чинь агаагийн царай барайгаа л амнаас нь үг гарахгүй хэсэг чимээгүй байв. Тэгж тэгж нэг үг дуугарсан нь: “Юун чанга орилдгийн. Байрны хүмүүс гайхсан байх даа..” “Одоо яаж татахав дээ” гээд тамхиа унтраагаад хаях нь миний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй танихгүй хүн шиг санагдав. Өмнө нь тиймэрхүү сэжиг төрж байсан ч жинхнээсээ бол тамхи татна гэж ерөөсөө ч бодож байгаагүй болохоор энэ дотор гэдсээр яг л анхны харцаар дурласан юм шиг тийм мэдрэмж бүрхэн халу дүүгүүлэв. Тэгээд “арай ч дээ агаа.. ийийий” гэх гээд өөрийн эрхгүй инээд хүрээд болсонгүй. Хэзээнээс, яагаад, ямар тамхи татдаг нтр гээд баахан юм асуугаад бас та “Волиорой та, гар мэдүү” ингэсэн чинь.. “Хүүе ээ.Би ямар тийм аймар орчихсон тамхичин юм уу. Хааяа л нэг татдийшд. Чи харин хаанаас гараад ирэв ээ. Би уул нь гэтэж гэтэж, хүн харж...” гээд гэмгүй царайлан, Шрекийн муурны нүдээр хараад байхаар нь Үнсгэлжийнгийн хойд эхийн харцаар харахаа болиод өрөвдөж эхэллээ. Учир нь агаа талх авах гээд мөнгө нь хүрэхгүй болохоор нь тамхи авсан байж л дээ.. Тэгсэн ч гэсэн муухай.. хэхэ
Манай ангийн хөвгүүд гэрийнхэндээ баригдалгүй 5жил татаж байгаа гээд ярихад нь итгэдэггүй байсын,, Гэтэл үнэн байх нь шүү..Би гэхдээ эрт барьсан байхаа ккк..
,,,Хэнд ч хэлж болохгүй шүү гэж захиснаар нь хэнд ч хэлэхгүйээ.. ээж аав бас найз охинд нь ч.. Гэхдээ блог дээрээ бичихгүй бол сэтгэл тайвшрахгүй нь хэхэ,, би ч нээрээ муухай хүн юмаа.. Олон нийтээр тараан түгээж байдаг.. Гэхдээ л тамхи муу ш дээ.. Агаа маань энэ муу зуршлаас гайгүй байгаа дээрээ салаасай. Тэ???
7 сэтгэгдэл:
Хэлсэн нь дээр дээ ах чинь гарахгүй бүүрч гүн орж мэднэ. Тэхдээ баригдахгүй явж болдог л юм. Тамхи үнэртүүлээд орж ирлээ аав ээж 2 юу вэ юу үнэртээд байнаа , гэвэд билиард тоглосымаа гээд л болоо. Мэдээж амандаа бохь зажлаад орохосоо өмнө хаяхгүй бол цаад Тагнуудын ерөнхий газарынхан чинь аяултай шүү
Хэхэ өөрөө татдаг болохоор бас 1 хүнийг оруулахыг бодсонгүй харин баригдахгүй явж болоод байна гэдэгийг хэлсэн юмаа.Буруу юм биччих шигээ...кккк
Үргэлжлэл байгаа юмуу?
нээр ээмар кримнал юм бичцэн байх гэж орсон чэн юуу өөлхөн юм бичцийн хахаха.
Татжил байг яахуудэээ татаад үзэх л хэрэгтэй тэгээд л бүгд татадаг юмдөөөө
Hehe sain medehgui sedev bnoo. Gehdee yamar ch l bsan sain zuil bish gedeg ni todorhoi. Zarim tsoon tohioldold humuus gardag l yum blee. Jisheelehed l minu aav zaluudaa tatdag bsan gesen harin namaig uhaan orson tsagaas hoish tataj bgaag ni bi haraagui. Tamhinaas garhad ih tevcheer zorig bas zarim 1 hunii helsen huchtei ug zuvluguu heregteim shig bgaan. Minii medeh bas 1 ohin hairtai zaluugiihaa tuluu tamhinaas garsan gesen...
ганчий чи нээрээ үнэхээр эгдүүтэй шүү.