,,,Одоогоос
бараг сарын өмнө tv-9 р үе үехэн гитар, бөмбөр тоглодог, дуу дуулах сонирхолтой
залуусын дунд тэмцээн зохиох гэж байгаа тухай зар явах болсон. Гэхдээ тэр нь
бараг явахгүй ээ. Энэ зарын
тухай хүнээс
дуулчихаад би гэж нэг юм энэ тэмцээнийг үнэхээр их хүсэж байсан учраас учир
зүггүй бүх киног нь үзэж , реклам нь гарахаар баярлаад хүлээгээд 3н ч орой шөнө
хагаслаж унтав. Арай гэж нэг орой нь энэ реклам гарч, би гэдэг хүн мэдээлэлтэй
болсондоо мөн ч их баярлаж билээ.
Зарын дагуу www.mysound.mn хаягаар орж ямар ч байсан 7,1 хүртэл бүртгэх
тухай мэдэж аваад, гитарын ямар төрөлд
нь би оролцож болох нь бас бүрхэг байсан учраас утасдаж хүртэл тодруулсан юм л
даа. Үнэндээ энэ миний өөрийгөө нээх, хөгжүүлэх ганц сайхан боломж гэж бодсон
учраас, анх удаагаа л бараг өөрийнхөө мааш их дуртай зүйлийн төлөө зориглож
байгаа болохоороо ач холбогдлыг дээд зэргээр өгч, мөрөөдөж зүүдлэсээр шахуу явж
байсан чинь өнөөдөр үнэхээр их уур хүрчийнэ.
1. Эртээд цалин буухаар нь чухам л цээж зураг нтрээ
авахуулаад намираад очсон чинь жижүүр нь” бүртгэлийн анкет дууссан, одоо бараг
бүртгэхгүй” гэхийн. Тэгээд “7.1 хүртэл гээ биздээ, та асуугаад өгөөч” гэсэн
чинь нэг хүнрүү залгаснаа хариуцсан хүн нь одоо алга, маргааш хүрээд ир гэж байна гэлээ. Жаахан
тунирхлаа...
2. Маргааш нь бас л хөөрөөд очлоо. Дуртай юм гэдэг ийм
бололтой. Арзайгаад өөр нэг юм сууж байна. “Надад юу ч хэлээгүй. Тэр жижүүр
чинь утсаа авахгүй байна. Анкет байхгүй. Чи энэ дугаарлуу залгаж үз.” –Би тэмцээнд
орох гэсийн танай анкет алга гээд би залгах ёстой юм уу??? Ийм дүрэмтэй билүү?? Байгууллагын үйл ажиллагаа
гэж юу юм бэ?? Тэгээд яахуудээ бас л
дуртай дух чинь залгалаа.. Араас залгаж байсан дугаарын ах гарч ирээд “1дэхэд
хүрээд ирээ. Өнөөдөр хагассайн болохоор байхгүй..... Би яаж мэдэхэв дээ..” гээд
өшөө удаан яривал хэрэг бишдэхээр санагдсан тул би явлаа. Дургүй хүрлээ...
Уйлмаар санагдав...
3. За өнөөдөр арай ч дээ байх байлгүй дээ гээд яваад
очлоо. Тэгсэн бас нэг шаааал ондоо арьс суужийна. Өмнөх жижүүрийн ухаж үзсэн
хүүхдүүдийн анкетийг бас л дахин ухаад хоосон анкет алга гэсэн хариуг надад өгөв.
Уур хүрлээ.””Яажаан.. Наадхыг чинь хариуцсан хүн байгаа биздээ. Асуугаад өг..
Би одоо хэд ирэх ёстойн..””” Нэмэргүй.. Тэгэхдээ тэргүй тэр хүн нь байхгүй юм
чинь яахав.... Мааш их уур хүрлээ..
Уйллаа.. Би уулаасаа зорьж очсон ажлаа бүтээж чадаагүй бол уйлаа л, уур хүрээ л
хүн амьтан зодмоор, цохьмоор санагдаад байдаг хүн. Өнөөдөр үнэндээ л шаал
дургүй хүрлээ.
Тэгэхээр манайхан яагаад ийм арчаагүй хүмүүс байдаг юм
бэ. Хэн хяналт анхаарал тавьдаг юм. Хэн тэр ажлыг зохион байгуулж байгаан. Ер
нь энэ тэмцээн олигтойхон шиг болж чадах уу? Барах уу??? Хаанаа юу нь яаж
байна, дутаж байгаагаа ч мэдэхгүй. Мэдтэл нь яваад хэлээд байхад ч анхаарч
чадахгүй. Бүхэл бүтэн 3 төрлөөр тэмцээн заралчихаад энэ хотын залуучуудыг доромжлоод
байгаамуу хаашаан... 50хан анкет
гаргачихаад дуусчихсан гээд эргүүтээд байдаг. 1000 биш юм гэхэд 100 ширхэгийг
канондоод тавичихаж чадахгүй л байна гэнэ ш дээ. Цаад том TV-9 гэдэг тв
чинь. Ер нь чааваас үнэн ч юм уу даа. Би
хөөрөөд гүйгээд байсан чинь. Ямар ч шалгуураар хэн нь яаж шалгаж, яаж авах юм
байгаан. Цааш цаашдын шатны үйл ажиллагаа нь бичигдмэр аядсан хирнээ биелүүлэх
эсэхэд нь эргэлзэж эхлэв. Тэрийг л хариуцсан хүн нь ажлын байран дээрээ байхгүй
байна гэнэ дээ. Тэгэхээр хаашаан нэг хүн зохион байгуулаад байгаамуу?? Тээр том
дарга нь юу хийдгийн. Згр л нэг сайхан санаа гаргаад ирэхээр нь тамга дарж
өгөөд, рекламы нь таталдаж таталдаж нэг секунд ч хүрэхгүй юм хийж өгөөд, эргээд
хяналт тавьдаггүй юмуу?? БИ үнэндээ
аймаар гомджийно. Хүн орох гээ л хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд гүйгээд байхад
чинь намайг тэр газар луу 3удаа хий дэмий явуулчихаж байгаан. Монголчууд хэзээ
ажлыг үнэн сэтгэлээсээ чанартай зохион байгуулдаг болох вэ. Хэзээ эмх
замбараатай, чанартай юм хийдэг болох
вэ? Муу бол муу гээд л хасах юман дээр “манайхан” бол стилтэй гээ л оруулж л
байдаг. Нэг л цор ганц ялагчтай байвал өрсөлдөөн эрчимжиж эргээд бие биенээ хөгжүүлэх
боловч, алтан мөнгөн, үзэгчдийн шүүгчдийн гээд бүгд л шагнал авах жишээний яг л
ийм хуурамч байдлаар бүхнийг хийдэг болчихож..
TV-9 минь дээ.. Энэ тэмцээн үнэхээр болох уу.?? Эсвэл хэдэн хөөрцөн вацаануудын хулхин дээр
цэцэг ургуулж, хүсэл мөрөөдлөөр нь наадсан юм уу?? Дахиад танай үүдээр шагайна
гэхээс дотор минь арзайгаад байна. Ингэж
юм хийхээ болиочээ. Танайх чинь уул нь том тв юм биш үү!!! Мэдкүү л байна шөө
айн. Нэг үхрийн эвэр доргивол юу гэдэг билээ??? Майсаунд хэн хариуцсан нь хамаа
алга. TV-9 ийм хариуцлаггүй, мяа газар байсымуу тэ??
11 сэтгэгдэл:
зивүүэ амьтад вэв хаячих наадх муугаа. наадх чинь олигтой ч юм болкум бн. ТВ9 миа миа
өөө яасан хогийн гарууд вээ...
өө яасан валарсийн бээ энэ бичлэгийг чинь ТВ-9 д ажилдаг танидаг хүнүүстээ уншуулнаа яадын Чиний хүсэл тэмүүлэл зорилгийг чинь маш сайн ойлгожийно
Өөөө. стоо балай юм болж дээ. ТВ 9нхөнд хэлэх хэрэгтэй тэгээд тэмцээн нь болсон ч битий ор. Шаал худлаам банйа.
Энэ чинь зүгээр л сонгуулийн шоу байсым бишүү? Нөгөө эх оронч залуус малуус гэдэг шиг ай?
Энэ чинь зүгээр л сонгуулийн шоу байсым бишүү? Нөгөө эх оронч залуус малуус гэдэг шиг ай?
tv9 Чинь нээх муухай Рекламны цуглуулга шиг балиар эд шүү дээ. Мэдээ нь Ху намын Энх Баярын реклам, Нэвтрүүлэг нь шашны реклам, реклам нь реклам....
yun uudguiein yum be, tehdee chi bitgii sanaagaar unaarai.
харин тиймээ өнөөдөр хүнээр явуулж асуулгасан чинь бас л алга гэж байна. болийдоо тиймээ. өөр мөрөөдөлдөө хүрэх арга байж л байгаа байлгүй..
Bi ter bichlegtee CPU bish CPU-g hunii zurhtei adiltgaj negen oxind zahia ugsun tuhaigaa dald maygar bichsiin heheeee
manaihan iim buduuleg shde utgagui, ajil hiij meddeggui chi arai ert ochij burtguulsen bol amjih baij haramsaltai yum bolj