Хармөөг

Амьдрал яг хөгжмийн эгшиг аялгуу шиг

СТ-н зурсан зураг

8-р анги

Жаахан хүүхдүүд хайр хэмээн их ярьдаг ч үнэндээ тэдний хувьд шохоорхох, татагдах, хамгийн гүн гүнзгий мэдрэмж нь гэхэд л дурлах байдаг юм шиг ээ.

Саруул доод ангийнхаа охин болох Хуланг сонирхоод удаж байгаа боловч, хэзээ ч энэ тухайгаа хэлж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Харин Хулан дээд ангийхаа ах болох Саруулыг хардаг болоод удаж байгаа ч хэзээ ч өөрийг нь тоохгүй гэдэг бодол яагаад ч юм салсангүй.

10-р анги

Шилжилтийн нас гэж хэлэгддэг өөрчлөлтийн үедээ хүүхдүүд ямар нэг зоригтой алхам хийхийг хүсдэг ч, хэрвээ хүссэнээр нь болоогүй тохиолдолд хуй салхи мэт ширүүн догшин, аль эсвэл худагт шидэгдсэн чулуу мэт анир чимээгүй болдог юм шиг ээ.

Саруул төгсөхөөсөө өмнө одоо ч гэсэн шохоорхож явдаг Хуландаа сэтгэлээ илчлэхээр зориглосон боловч, бичсэн захиагаа хэд хэд уншсаны эцэст өөрийгөө ямар тэнэг захиа бичсэн болоход итгэн, хэдэн хэсэг урж хаялаа. Харин Хулан түүнийгээ удахгүй төгсөхийг санаад өөрийхөө ноомой даруу байдалд цэг тавин зориглож, захиа бичээд яг өгөх гэсэн боловч, ангийхаа хөвгүүдийг тойруулчихаад чангаар уншиж, бүгд өөрийг нь шоолон инээлдэх байх даа хэмээн айсандаа хэдэн хэсэг урж, салхинд хийсгэлээ.

Оюутан

Хувь тавилан заасаар зурсаар байтал өөрсдөө хичээхгүй бол нэмэргүй юм шиг ээ.

Саруулын орсон сургуульд Хулан ч бас орсон нь сайхан хэрэг байлаа. Мэргэжил бараг ойролцоо болохоор арай илүү нэг жилийн туршлагатай Саруул зарим зүйлийг Хуланд зааж, туслангаа найзууд болчих юмсан гэж бодсон боловч, олон хөвгүүдтэй ангид ороод илүү чөлөөтэй, хөгжилтэй гэмээр болчихсон Хулан хаана ч таарсан өөрийг нь харалгүй өнгөрөөд, хааяа аргагүй нэг нүүр тулахаараа “Сайн уу” гэж мэндлэхээс цаашгүй байхаар нь нэг л санаачлага гаргаж чадалгүй нэрэлхсээр байлаа. Харин Хулан сайн ахыгаа харах гэж өдөр бүр хаа байгаа анги руу нь нууцаар шагайдаг боловч, яг тулаад таарахаараа дэндүү гэмээр сандраад хараагүй царайлан өнгөрнө. Уг нь таарах бүртээ мэндлээд, хоёр гурван үг солиод байвал найзууд болж болохоор боломжтой атал харин ч бүр дөлж зугатаадагтаа Хулан өөрийгөө баахан зэмэлсээр 4 жил гэдэг хурдан өнгөрөн одлоо.

Амьдрал

Зүрх сэтгэлээ сонсож, дагах хэрэгтэй хэдий ч, хүлээсэн үүрэг хариуцлагтаа үнэнч байна гэдэг түүнээс ч эрхэм хүн байхын үндэс юм шиг ээ.

Саруул байгууллагаа төлөөлөн хэлэлцээр хийхээр ирэхэд Хулан компаниа танилцуулахаар угтаж авав. Харц тулгарах тэрхэн мөчид тэд бие биенээсээ өнгөрсөн он жилүүдийн тухай ганцхан үнэнийг мэдэрсэн боловч нэгэнт оройтсон байсан. Арай гэж учирсан боловч аль хэдийн тэд өөр өөр хүмүүсийн нэгэн хэсэг болсон байлаа. Хэн хэнд нь урьдын адил түрүүлээд хэлэх зориг байгаагүй. Гэргийгээ орхиод, нөхрөө орхиод чам дээр ирье гэж... Магадгүй тэд хүн байхыг илүүд үзсэн байх.

Он цаг урсан өнгөрч, өөр өөрийнхөө замаар жаргалтай амьдарсаар...Үр хүүхэдтэй болж, өвөө эмээ ч болсон...

Төгсгөл

Хайр гэдэг жинхэнэ... Андуурсан ч, өөрөөсөө хөөсөн ч, оройтсон ч гэсэн жинхэнэ хайр заавал ирдэг юм шигээ.

Оршуулгын газар эхнэртээ цэцэг тавихаар ирсэн Саруул, нөхөртөө зул барих гэж салгалаж суусан Хулан. Үрчгэр арьс, залуугийнх шигээ хөдөлж чадахаа байсан бие... Бүх л зүйл өөрчлөгдсөн байхад харин тэдний бие биеэ харах харц халуун хэвээрээ байсан. “Үлдсэн хоногоо хамтдаа өнгөрөөх цайны минь чавганц болох уу?” гэж Саруул өвөө асуухад “Үнэхээр их хүсч байна” гэж Хулан эмээ хариуллаа.

Тиймээ, Анхны хайр бүтдэггүй гэдэг худлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

Ингээд насны сүүлд ч болов хайртай хүнтэйгээ амьдармаар санагдчлаа. Хүнүүсээ зоригтой бай айн? Ингэж алдкүг хичээгээрэй......

maral (зочин)

yg odoo hairtai hundee setgeliin ugee zoriglon helee gesen aforizm mun uu? :)

otgo (зочин)

huurhun ymaa amidraliinhaa tursh hairaa hadgalj ywj bga ni

ganaa (зочин)

azgui yumaa

Арслантай авдар (зочин)

Сайн уу?Ямар гоё юм бичсэн юм бэ?

Хэрлэн (зочин)

хэхэхэ юуун өөлхөнийн. дэхдээ л тэр анхны хайр бүтдэггүй гэдэг чэн байштээ үнэн...

SOROOSH (зочин)

Butdegguimaa bi medne xaxa tiimee saruulaa herleen

tarnitai anchin (зочин)

Яаая тэгээл энэ 2 одоо би чамайг харж байсаан чи хэлэхгүй гээд ярих юм ихтэй байх байхдаа.16 тай учраад 61 хайрладаг агуу хайраа ККК

maya (зочин)

хайртай хүнтэйгээ л цуг байхийнсан...

red (зочин)

hair saihan shyy, bygdeeree ynench hairlaya

TsE shd

ӨӨ ямар Найс юм бэ???
Ямар гоё бичлэг вэ???
ХЭХЭХ Бүүр сэтгэл хөөрчлөө би энэ бичлэгийг чинь рекламданаа хэхэхэ....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хармөөг гэж юу вэ?

Хамгаас их хайраар услагдан өссөн, аз жаргалыг өөрийхөөрөө эдлэж, ганцхан олдсон амьдралын хором бүрийг аугаа хүн болохын төлөө зориулмаар байгаа нэг төрлийн мөөг...

Хармөөгний дурсамжууд