Чамайг нэгэнтээ л би авч чадахгүй болохоор
Намайг дурлуулсан бүхнийг чинь өөртөө үлдээх гэж шийдээд
Бүжигчин болохыг хүсэв
Дур булаам инээмсэглэдэг болохыг хичээв
Цэх шулуун алхдаг байх гэж оролдов
Яаж ч хичээгээд би өөртөө дурласангүй
Ядахнаа чамайг тоохооргүй ч болсонгүй
Нэг л юм дутуу байсныг нь мэдсэнгүй
Нээрээ тэр хар нүд…
***
Чамайг холоос хайрлах хэцүү ч
Ойртоод ирэхэд чинь зугатахыг хүснэ
Чамайг дотроо санах зовлонтой ч
Өөрийгөө илчлэхээс үхтлээ айна.
***
Гунигтай төгсдөгийг нь мэдэх хирнээ жүжиг үзэв
Гутлан дээр согтуу гишгэсэн ч эс уурлав
Хариу нь ойлгомжтой атал захидал түүнд илгээв
Хайрласан өдрүүдээ мартах гээд хар мананд төөрөв.
***
Сансарт нисэх гэж би мөрөөдхөө больсон
Сайхан хар нүдийг чинь харахад л
Огторгуйд нисэж дүүлэх мэт
Орчлон дэндүү сайхан санагддаг
8 сэтгэгдэл:
гоё бичжээ зарим нь бүр өнгөрсөн амьдралыг минь бодогдуулж байна шүү кк
zugeer l shuleg bna
Гунигтай төгсдөгийг нь мэдэх хирнээ жүжиг үзэв Гутлан дээр согтуу гишгэсэн ч эс уурлав Хариу нь ойлгомжтой атал захидал түүнд илгээв Хайрласан өдрүүдээ мартах гээд хар мананд төөрөв. Энэ хэсэг яг намайг оноод хэлчихэж, амьдрал минь яг л дуусчихсан юм шиг, үүнээс цааш юу ч үлдээгүй юм шиг. Үхэж болохгүй, амьдарч бас болохгүй. Уйлж ч, инээж ч чадахгүй ямар хэцүү юм бэ
okay
goy bichsen bn aa. Чамайг холоос хайрлах хэцүү ч Ойртоод ирэхэд чинь зугатахыг хүснэ Чамайг дотроо санах зовлонтой ч Өөрийгөө илчлэхээс үхтлээ айна. ene 4-n murt ih taalagdlaaa.
Хөөрхөнийн гоё бичсэн байшд
dogi yum geech.tsaash n bicheed bgaarai.
yagaad bi zochin bolchvoo.Ug n tenuulchin eej n bna