,,,Наадам хэмээх ард түмнээрээ баярлан цэнгэх сайхан өдөр болж байна. Түрүү жилийн яг энэ өдөр би Нарангийн энгэрт эмээгээ нутаглуулчихаад эргэж харж болохгүй гэсэн болохоор нь машиндаа унтсаар байгаад ирж билээ.. Наадмаар ч уулаасаа нэг их сүртэй баярлаж байсан удаагүй,, Сүхбат аваргыгаа байхад харин бөх бол үзчихдэг л байлаа.. Өнгөрсний хойноос өнгөрөлтэй ч биш гуниг гашуудал зарлалаа гээд ч яах билээ.. Сайхан айргаа уугаад гэртээ гитараа тоглоод сууж байвал л энэ жил наадмаа тэмдэглэчихэж байгаа нь тэр...
,,,Гэхдээ би өмнө нь үхэхээс айдаг байсан бол одоо "Ганцаардал" гэгчээс их айдаг боллоо. Найз нөхөд байгаа ч гэсэн байнга уулзаад байх биш. Ээж аав дээрээ очиж амжихгүй ажилтай үед, ах найз охиноо дагаад алга болчихоор бүүр нэг хөгийн мэдрэмж төрөхийн. Сүүлийн 7 хоног ганцаараа хонолоо.. Хэдийгээр би ганцаардалд дуртай боловч энэ нь хэтрэхээрээ би - би биш болчих юм. Уйтгартай, нэг л тийм нэгэн хэвийн амьдрал бол миний ганц айдаг бас холхон байх гэж хичээдэг зүйл... Гэтэл ийм байдалтай зөндөө олон хонолоо.. Зуны шөнө уул нь их сайхан байдагсан. би ер нь нэг зүйлийг хэт их хүсэж болдоогүй хүн байгаан. Түрүү жил сургуулиа төгсөөд үнэн тасархай зуныг өнгөрөөнө дөө гэхээс бүүр хорхой хүрээд баахан юм мөрөөдөж байсан чинь эмээ минь өнгөрчихсөн. Тийм муухай зуныг хэзээ ч мартахгүй байх. ер нь л энэ бол ганцхан жишээ нь.. Хүссэн юм хүзүү орооно гэдэг нь ер нь надад зориулсан үг байхаа хэхэ.. Тийм болохоор одоо би ямар нэгэн юмыг маш ихээр хүсэж татагдахаа байчихсан.. Гэхдээ ,,,, Гэхдээ л зуны шөнө ганцаараа уйтгарлаж сууна гэдэг ид 20той хорьж болохгүй нтр гээд байдаг насан дээр арай л биш юм аа. Намайг ингэж суухад сайн сайн залуусыг уургалаа л уургалаа л авцгаачхийн.. Надаа ганц 2-г үлдээчих л дээ.. Эээ гуйжийшдээ хэхэ...
,,,Нээрээ миний амьдралын зорилго хүнтэй суух биш ч гэсэн одоо хүртэл хүнтэй ч бараг үерхэж үзээгүй гэхээр арай л жаахан тэнэг санагдаад байхын.. Жаахан хүүхдүүд шиг гоё үерхэх мөрөөдөл ч аль эрт замхраад алга болоо биз. Одоо надтай тэгж үерхэх ямар л амьтан байв гэждээ. Тэ. Гэвч энэ зуны сайхан оройг ганцаараа өнгөрөөх сайхан биш байна өө.. хэн нэгэнтэй хамт зайрмаг долоогоол гоё хөгжилтэй зүйлүүд яриа л, хөөрхөн хацар дээрээ шуб хийтэл үнсүүлээ л,.. хамтдаа гитар дарж дуулаа л... Ийм байж болохгүй л юм байхдаа.. ер надаас болоод байдаг юм болов уу. Яг үнэндээ бол "Гутлаа чирснийг нь би тоохгүй. Гунхасан сайхан нь намайг тоохгүй" гэдэг л юм болоод байх шиг байгаан. Ер нь яг юунаас болдог юм бол доо. Би эсвэл эмэгтэйлэг биш юм болов уу.. Заза бөөн тэнэг юм биччлээ сорри
13 сэтгэгдэл:
nadtai mash adilhan bhiin da sonin ym hehe gehdee bi eregtei lde
Aaaya tuugii halit yagad bna kk. Ер нь тэгээд миний дуртай ганц онол байдаг юм. Онол ч гэждээ бодол л юм. Юм заавал нэг талтай байх албагүй... наанатай цаанатай, хартай цагаантай гэдэгдээ. Зарим хүмүүсийхээр болохоор их бөөрөнхий үзэл юм шиг байгаан. Юу гэх гээд байна вэ гэвэл зожиг гээд л хүмүүсээс хөндий ганцаараа байгаад байхгүй бас хамт олонч гээд хүмүүсийн дунд ороод л бужигнаад байхгүй, аль нь аль нь л байх хэрэгтэй л гэж. Хааяадаа ганцаараа байх ч гоё шүү элдвийг бодоод л мөрөөдөөд л. Ялангуяа хотын гудмаар ганцаараа хүмүүсийг ажаад л юм бодоод алхах бүүр ч надад гоё санагддын. Гэхдээ чиний бичсэнийг уншихад жирийн найз нөхдөөс арай өөр нэг хүнийг л хэлээд байнаадаа кк. Гэхдээ болно дөөө. Нэг л өдөр орой гитар тоглож цугтаа дуулаад л, хацран дээр нь шуб хийтэл үнсэх хүн нь гараад л ирнэ. Гол нь л тэвчээртэй хүлээх л хэрэгтэй байхдаа. Харин хүлээх ёстой юу тэмцээд хайгаад явах ёстой юу энийг л харин ёстой бүү мэддээ. Яарад жоохон замбараагүй биччлээ хө кк
unende bi 26tai l da.bi odo ch gants bie. nadad basiim zuil ih tohiolddog.
Чамд давуу тал их байгаашдээ. Чи чинь авъяастай ухаалаг хэрсүү охиншдээ. бас гитар, аман хуур гээл хөгжмийн бөөн авъяас. Бас тэр саравчтай малгайгаа тайлаад үсээ өөрөөр засуул тэгүүл лааааг гоё болно. хэхэ Өөрийнхөө үнэ цэнийг мэддэгүймуу хаашааен. Бас ёооооо бөөн залуу нас. Залуу насыг бөөндөөч надаа хэхэ. За тэрчяху Бороо бол ганцаардах дуртай. тэгвэл их шүлэг бичдэг юм. Хайрын гэгээн гунигт автаад хаврын үдшээр алхах дуртай, найргийн тэнгэр онгодоор хөглөгдөөд намрын өглөө сэрэх дуртай хүн шүү дээ би чинь. Залуу хүний ирээдүйг зорилго гэрэлт бамбар мэт гэрэлтүүлнэ. урагшлах тусам улам дүрэлзэнэ. би энэ үгэнд их дуртай бас итгэдэг.
ойлголоо Бороо.. Мэдээд байгаа хирнээ заримдаа ийм юмаа биччих юмаа.. Дотроо хадгалж чадахгүй болохоороо.. Залуу нас нээрээ миний хамгийн том давуу тал тэ хэхэ.. Тан шиг гунигаа шүлэг болгоод гаргачихдаг ч болоосой. Ойрд ерөөсөө шүлэг бичиж чадахаа боличихлоо, Одоо ирээдүйн зорилгоо л бодож хичээнээ баярлажийна кк
chi gantsaaraa iim bdag ym bish ee... iim hun zunduu baigaa.... bi ch bas haaya iimerhuu zuil boddog...
Цуг ганцаардах уу? Яасан гэцүүм бэ ганцаардах чинь хэ хэ
Гуниж ганцаардсанаасаа болоод сонголтоо буруу хийдэг учир яарах хэрэггүй гэж зөвлөе. Үеийн найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөө. Өөрийгөө хөгжүүл, ном унш, шүлэг бич. Шүлэг бол чамайг ганцаардлаас чинь аваад л гарчихна. Тэгээд нэгэн жилийн дараа шүлгийн бүхэл бүтэн номтой болчихёон бай даа.
Ганцаараа байх хааяа гоё шт ...... тээд ч чи залуу сайхан байна. Чамайг өөрөө гуйж ирэх сайхан ханхүүг хүлээгээл байжий ... за
кк за,, хүлээжийгаад гөхширвөл давка дээр шүү ккк
Чиний зарим 1 зүйл надтай төстэй юмаа за тэгээд юм гэдэг үргэлж 1н хэвийн байхаа больдог юм. ok хэхэ
Yaraad hereggui bhoo....Boloh yum bolhooroo bolj zayani hani zam deer kk
өчигдөр нэг согтуу баагий зам дээр гэвтжийсийн.. Би ямар сохор юм бэээ вуахахахаха