Дасаж биш шатаж дурлахсан...
2012 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Хармогү20 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 172
Шинэхэн залуу минь ямарав?
2012 оны 05-р сарын 15 Нийтэлсэн Хармогү.... Ойрын үед ингэж өдөржин гэртээ амраагүй удсан байна. Өнөөдөр ч сайхан үр бүтээлтэй өнгөрлөө шүү. Шинэ найз залуугийнхаа ид шидийг үзэж хатуу хайрцагнаас нь гарган илбэн таалсаар өдрийг барчихлаа.. Энийг чинь л жаргал гэж байгаа юм даа кк .. Шинэхэн залуу маань сонгодог болохоор хуучныгаа одоохондоо харж хандаж л байна. Тэрийг ч золигт гаргах болоогүй. Ямахагийн үр удам болсон нандин эд байгаа.. Яахав тэгж байгаад солих нь солино л доо. Та нар битгий хэлчихээрэй. Гомдоод дуугарахаа байчихна шүү.
.... Ойрд солгойроогүй... ганцаараа гал тогоондоо сайхан орилж өгсөн. Та хэдэд үзүүлэх гээд нөгөөх сайхан амьтнаа кк.. Шинжиж чадах нэг нь шинжээд хэл л дээ ямархуу амьтан байна??
Энэ аяыг ууг нь аль дивангаравт л сурсан ухаантай. Одоо хүртэл өөрийн болгож чадаагүй л байна. Аргагүй шд. ерөөсөө давтахгүй байгаа юм чинь. Заза нөгөөх чинь үглээд эхэллээ. Дараа лаааг дардаг болсон хойноо ийм бичлэгнүүдээ үзэж инээнээ яадым... Залуу насаа гэж гээд л хэхэхэ..
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 123
Хөгжмийн хэмнэлд тааруулан...
2012 оны 05-р сарын 15 Нийтэлсэн Хармогү... Өнөөдөр манай хотын жилд нэг удаа зохиогддог бүжгийн тэмцээн болов. Гэхдээ мэргэжлийнхэн биш л дээ. Угаасаа эндхийн нийтийн бүжиг гэдэг нь нөгөөх манайхны хэлж заншсан цэнгээнт бүжиг юм.. Одоогийнхоор бол бүжгийн спорт гэх үү дээ. Манайд залуучууд дурлаж сонирхдог байхад энд настай хүмүүс нь чөлөөт цагаараа хичээллэдэг нь хамгийн сонин кк.
Мундаг өвөө эмээ нар зөндөө байлаа. Олон жил бүжиглэсэн байх л даа.. Мэргэжлийн хүмүүсээс дутахгүй ч хүмүүс байсан. Би бүр нэг ах эгч 2т дурлаад кк. Гэр бүлийн хүмүүс гэнээ. Яг миний мөрөөдөл шиг. Нас бол 55гарсан хүмүүс.. Гэтэл бие хаа нь ямар ч сайхан юм. Би яг тэр ах шиг нөхөртэй болохыг хүсдэг байхгүй юу.
энэ 25 гэсэн дугаартай ах эгч 2,,,
Хэдэн ч нас хүртлээ нөхөртэйгөө хамт бүжиглээд л.. Гэрлэх ёслол дээрээ гоёмсог бүжгээр зочдыгоо баясгаад л... Заза мөрөөдлөө хэлэхгүйээ нууц...
Манай хамт бүжсэн өвөө бид 2 байдгүй ээ кк. Эхнээсээ хасагдаж явж явж, чача дээр овоо нэг 4т орсон чинь дугаараа буруу хараад талбайд гарч чадаагүй.
Би ч тэгээд бас муухай шартай юмаа кк. Тэр өвөөг дугаараа буруу харчлаа гэж уур хүрээд.. Нулимс цийлэгнээд явчихсан кк...
30гэсэн дугаар манай дугаар байхгүй юу уг нь хэхэ.. Тэгээд би ч гэж нэг юм өөрөө очоод харчихгүй. Хүнд итгээд л хувцсаа солих гээд явчихдаг...
Нээх өвөө эмээ нартай өрсөлдчих гээд дайрчихна аа бас хэхэ.. Гэхдээ л хаана ч хүрэхгүй байгаа юм чинь кк. Ямартаа ч туршлага олж авсан сайхан өдрийг өнгөрөөлөө.. Ямар ч юмыг сурсан байхад хэзээд илүүдэхгүй болохоор цагаа дэмий өнгөрөөж байна гэж бодохгүй байна өө..
Энэ эгч бас бүжиглэж байгаа юм.Чин сэтгэлээсээ.. Хөөрхөн байгаа биз..
Харин энэ манай клубын өвөө, 83настай. Нуруу туруу эгц, сайхан бүжиглэнэ. Өнөөдөр бас зөндөө л шагнал авсан. Миний муу өвөө амьд байсан бол энэ өвөөгөөс ч залуухан хүн байх ёстой доо гээд бодохоор заримдаа харамсаад л байдаг юм...
Ерөөсөө бүжиг гэдэг сайхан шүү. Мундаг болохгүй ч гэсэн бие хаагаа цэгцлээд хаана ч хэнтэй ч таарсан дагаад бүжиглэдэг болчих нь жолоо барих шиг хэрэглээ болоосой гэж би хүсдэг... Удахгүй тийм болчих байх аа....
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 74
Алгуурхан өгссөөр...
2012 оны 05-р сарын 02 Нийтэлсэн ХармогүЭнэ цаг хугацаа гэгч заримдаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Онгоцны буудлаас ээж, эгч 2ыгоо үдэж өгчихөөд ирэхэд л сая нэг амьсгаа аваад үл ялиг гунигт автчихлаа..
Ээж уйлаад л... "Ганцхан жил үлдсэн гайгүй дээ" гэх үг минь хаа нэгтээ цууран одоод, гагцхүү намайг харахаараа уйлах ээжийгээ уруу татахгүй гэж инээмсэглэл харамгүй бэлэглэсэн ч... Гэртээ ирээд уйлчих шахан, уйлчих шахан... Нөгөөх алтан загасны эмгэн баахан юм гуйсаар эцэст нь эргэн хөмөрсөн гэрээ хараад гайхаш тасардаг шиг ээж, эгчийн үгүй нам гүм өрөөнд ганцаараа орж ирэх хэтэрхий түгшүүртэй санагдах шиг... Өдөр бүр инээдтэй, хөгжилтэй паян ярьж бие биенээ шоолоод суух тэр 2ыг харж хэдэн өдөр ёстой сайхан инээсэн дээ. Гэр бүл гэдэг цаанаа л өөр юм. Тэднийг үгүйд би юуны төлөө яах гэж амьдарч байгаа билээ гэдгээ санахгүй байх... Хурдхан хамт байхсан гэдэг хүсэл хязгааргүй их оволзоно. Одоо ч дорхноо доо. Ар араасаа цуварсан ажил их байна. Завгүй ингээд гүйж байтал нэг л мэдэхэд харих болоод нөгөө 2 шигээ онгоцны буудал дээр баяртай, гунигтайн хооронд гансран зогсох болно.. Ээжтэйгээ уулзаад дахин дахин баярлуулаад, энгийн даруухан сайхан амьдармаар байна...
Миний найз болох ядарсан нэг өвөө бий.. Хирэндээ л тус боллоо. Тэгээд өнөөдөр бид 2 онгоцны буудлаас буцаж явахдаа баярласан талархсанаа илэрхийлж баахан юм ярьсан. Тэгтэл нээх хөөрхөн... "Мөөг шиг гэрийнхнийхээ төлөө ингэж хичээдэг ухаантай охин японд бол ховор шүү. Чамайг хараад би ч гэсэн хичээмээр санагдсан. Маргаашнаас мөнгөө хадгалж, нэг зорилготой болно" гэсэн. хэхэ. Тэгээд хэлүүлчихээр улам л урам ороод явчих юм. Нээрээ ч хэдэн сар төлөвлөж, бодож, хурааж цуглуулж байж сая нэг биелүүлсэн хүсэл минь олон жилийн мөрөөдөл байсан болохоор хичнээн их баяртай байна гээч... Ээж минь бүр ямар их баярласан гэж санана... Эмээгийн бөгж, өвөөгийн алчуурыг өвөртлөөд ирсэн шүү дээ. Тэр 2тоо ч гэсэн газар үзүүлэхийг хүссэн болохоор...
Ямартаа ч нэг ч гэсэн зорилгоо биелүүлж чадлаа. Алхам алхамаар урагшаа... Хурдан барианд орох гэж яарч гүйж яваад унахаас илүү аажим аажмаар алгуурхан өгсөх нь миний арга барил юм. Тиймээс би дахиад л урагш алгуурхан өгссөөр байна аа...
15 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 162
Завгүй байна ааааа....
2012 оны 04-р сарын 28 Нийтэлсэн ХармогүХөөх манайхан. Ээж ирээд 12хонож байна. Би бүр бичлэг шахах завгүй байна аа. Яах вэ ? хэхэ
Манай ээж, эгч 2ын фэнүүд "өнөөдөр юу хийсэн, яасан" гээд асугаад шалгаагаад салахгүй болохоор ньаргагүй нэг Фээсбүүктээ зургаа хийж байна. Тэрнээс ёстой үнэн амжихгүй байна кк. Тэгээд ч юугаа бичих билээ. Бүх л өдрүүд хэтэрхий хөгжилтэй сайхан байна. Ээж, эгч 2ыгоо баярлаж хөөрөхийг нь харах тусам өөрийгөө том болсныг мэдрээд, улам их хичээмээр санагдаад л...
Аан тийн. Би өнөөдөр өөртөө зориулаад ганц сайхан сонгодог гитар авлаа.. Хичнээнхорхой хүрч байгаа ч гэсэн гаргаж харах зав гарахгүй байна. Гэхдээ л сэтгэл сайхан байна аа. Удахгүй харж ханахгүй ихээр харж, үнсэж тэвэрч гэвтнээ кккк.. Бас шинэ бичлэг ч хийх санаа байна. Улам улам л ....... болоод байна шүү ккк..
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 80
Ээжийгээ тэврээд жаргалтай байнааа....
2012 оны 04-р сарын 17 Нийтэлсэн ХармогүӨнөөдөр ямар сайхан өдөр вэээ????
Хоёр жил уулзаагүй болохоор яаж ч хичээсэн саначихсан л байдаг юм байна. Хараад уйлахгүй шүү гэж бодож бодож очсон хирнээ тэссэнгүй.. Ээж өмөлзөөд, би өмөлзөөд тэгээд уйлалдаад... Эгч бид хоёрыг харж бас уйлаад. ккк... 2жил гээд бодохоор лбүр улам уйлмаар санагдах юм билээ. Сонин шүү хэхэ... Тэгээд ээжийгээ үнсээд л баймаар, үнэхээр энд ирчихсэн гэж бодохоор итгэмээргүй... Миний харж дассан нөгөөх байшинд, миний ганцаараа хоол идээд гаднах уулын моддыг ширтэн суудаг тэр сандал дээр ээж сууж байна гэхээр дахиад нүдээ томруулж хармаар, биеэ чимхмээр... Би бүр гэнэт гэнэт шоконд ороод л байна шүү хэхэ.. Дэндүү их жаргалтай байнаа.
Би мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж байна... Мээмээ маань охин удахгүй японд урина, биеэ өвтгөж болохгүй, Мөөгийг дагуулаад л явна даа гэж их ярьдаг байсан даа. Тэрийгээ мөрөөдсөөр бие нь тэнхэрч чадалгүй бурхны оронд түрүүлээд явчихсан. Гэхдээ эмээ минь сэтгэлийн асар их баяр баясгалантай хүн байсан. Оччихсон юм шиг л хөөрч баярладаг байсан шүү дээ. Би амлаагүй л дээ. Гэхдээ би үнэхээр эмээтэйгээ хамт эгч дээрээ очно гэж боддог байсан. Чадаагүй ч гэсэн.... Харин би ээждээ энэ сайхан бүхнийг үзүүлнэ гэсэн зорилтыг удалгүй өөртөө тавьсан. Мээмээдээ үзүүлж чадаагүй ч гэсэн ээждээ заавал үзүүлнэ гэж... Би ээжийгээ чадхынхаа хирээр хайрлахыг л хүсдэг... Өнөөдөр ээжийгээ харсан чинь мээмээтэй бүр ч адилхан болж. Гунигт нулимс дахиад хоолойн дээр тулж ирчихээд арай гэж залгилаа... Ээж минь эрч хүчтэй, гал цогтой хэвээрээ байнаа.. Ухаантай яриаг нь сонсоогүй удчихаж... хэдхэн хоног энд байх хугацаанд нь тас тэврээд, зөндөө их үнсээд эрхэлж байгаад явуулна даа... Явахаас нь өмнө санах гээд байна шүү ккк.. Гэхдээ хүн хүсэл мөрөөдөлтэй байх сайхан юмаа. Хэзээ нэг цагт тэрийгээ биелүүлнэ гэдэг бүр ч сайхан юм. Өнөөдөр үнэхэээр л жаргалтай өдөр юм...
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 157
Өнгөнд дурлагчид хөөрхийс...
2012 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Хармогү...Би заримдаа юу ч ойлгохоо байчих юм. Хүмүүс амалсан хирнээ амлалтаа биелүүлэхгүй. Аль эсвэл асуулт асуучихаад хариуг нь сонсохгүй. Бүр дуугарахгүй. .. Хүн шиг ярих гэхээр өөдөөс худлаа том баана. Заавар өгж, захиргаадна. Хэн нэгэнд итгээд үзэхээр эцэстээ өөртөө гай хураана. Хэрэггүй л найдаж, өөрөө хийчихдэг байж гэж араас нь харамсана. Гэхдээ би хэнд ч итгэдэггүй хүйтэн сэтгэлтэн болохыг хүсддэггүйдээ ахиад, дахиад.. одоо ч гэсэн итгээд л үзнэ. Гэхдээ би хэзээ итгэснийхээ хариуд сэтгэл хангалуун үлдэхээ мэдэхгүй юм...
... Баяртай байснаа гэнэт гунигтай болчихно. Гуниглаж байснаа мартаад гэнэт инээчихсэн сууна. Хэнээс юу хүсээд байгаагаа өөрөө ч ойлгохоо больчихоор хэнд юу хэлэхээ мэдэхээ байчихна. Төөрөгдөл, төөрөгдөл.. Дахиад л... Эсвэл би зүгээр л амархан бухимдагч болчихож уу??? Хэн ч байсан яг л нэг өнгөөр, нэг инээмсэглэлээр... сэтгэлээрээ харьцдаг болохоороо би - хүн, хүнд тааруулан харьцагчдыг харахаар бухимдаад байна. Тэд яг л киноны пробонд орж байгаа мэт өөр өөрөөр хувирдаг. Зүгээр л ЯАГААД гэж асуумаар... Өөрт нь зовлонтой байдаггүй юм байхдаа? Ямар өнгийг тэд инээмсэглэн хараад ямар өнгийг болохоор гайхан "энэ надтай сая мэндэлсэн үү" гэсэн шиг хардаг байна аа??? Мэдэхийг хүсэхгүй л д. Мэдээд би чиний инээмсэглэдэг өнгөнд хувирах хэрэг үү? Битгий мөрөөөд.... Мэдэхийг ч хүсэхгүй байна. Би тэгэх тусмаа чиний тоож ч харахгүй өнгөөр өөрийгөө будахыг хүснэ. Би бол тийм л хүн... Би олонхийг биш цөөнхийг хайрладаг. надад олон охидын анхаарал татдаг залуугаас илүү хэн ч олж харж чадахгүй нууцлаг залуучууд сонин.. Бүгд хошууран татагдах нэгнээс би холдон дайжихыг яардаг... Яагаад гэдгээ мэдэхгүй. Би тэгээд л төрчихсөн юм байлгүй.. Гэхдэээ...
Гэхдэээ...
Гэхдэээ байна аа. Өөрийн сэтгэл зүрхийг үл хайхран өнгөнд дурлагчид хөөөрхийййййййс....
25 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 260
Урин цагийн нууц...
2012 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Хармогү10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 151
Зөөлөн дуусахгүй...
2012 оны 03-р сарын 31 Нийтэлсэн ХармогүОйрд зөөлнөөр амьсгалаад мундаг мундаг... Нэг ийм шүлэг бичиж байгаад хаячихсан байж. Зөөлний буянаар саналаа...
Цэв цэнхэр уруулыг минь
Улаанаар будах гэж гуйхаа болиод
Хов хоосон зэлүүд хөндийг
Уйтгартай хэмээн бачуурхаа байчихаж
Чамайг бусад шиг хардаггүй
Цөхөрсөн харцыг минь хөөрхөн гээд
Чи намайг хүлхэх мэт
Зөөлрөөд л...
Дандаа цас будардаг гарыг минь
Дулаахан шүү гэж атгаад
Навчисаар шуурах сэтгэлрүү минь
Намайг олох гэж шумбах болж
Үе үехэн хэлдэг гомдлын үг нь хоосроод
Үгүйлдэг болчихож, дэргэд байхдаа ч
Нэг л уйлмаар, сэтгэл дэвтээгээд
Нээрээ их зөөлөн болчихож...
Үсээрээ цэцэг сүлжихэд минь
Үнэрийг нь харамлахаа байжээ
Үдшийн саранд сормуусаа бэлэглэхэд
Өмнөөс минь уйлдагаа мартжээ
Гитарын аялгуунд нойрмоглох нь
Гэмгүй инээмсэглэлд арчигдаад
Далай дээрх бүжгийн хэмнэлд минь
Тааруулан эргэлддэг болчихож
Жаргах нараар хуримийн бэлзэг хийгээд
Чамд бэлэглэснийг марталгүй зүүгээд
Хэзээнээс чи миний ертөнцөд
Хэдийнээ байсан мэт дасаж эхэлсэн юм?
,,,,
Ганцхан намайг гэж зөөлөрсөн чиний
Гараас атгаад нүдээ анисан ч яахав
Сүүлчийн өдрийг хүртэл өөрийгөө чамд даатгаад
Сэм сэмхэн чиний л төлөө
Одоо л би зөөлөн байхыг хүснэ...
12 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 117
Зөөлөн аялгуу...
2012 оны 03-р сарын 30 Нийтэлсэн ХармогүАанхаан. нөгөө сэдвийн хүрээнд.. мхааанн..
..... .................................. ...............................
Чамаас яагаад дандаа тэр ая эгшиглэдэг юм бэ? Би чамруу өнгийх дургүй. Учир нь би өнгийх төдийдөө чамаас эгшиглэх тэр аянд уйлж орхидог. Нулимс хар цагаанаар урсан, яг л төгөлдөр хуурын даруулууд шиг цуврана. Харин би хуруугаараа бүгдийг алдалгүй тосно.. Миний сэтгэлийн гүнд асах гал халуун хайр эцэж тунихдаа сормуусаа нуун бөгтийх шиг тийм гунигт дуу. Хийлийн торгон утсаар хөврөн миний бие рүү.. Чиний сэтгэлээс... Энэ аялгуу хэзээ ч өөрчлөгдөж байсангүй.. Үүрд ийм гунигтай байх юм шиг. Би өөрийгөө гунигтай байлгах дургүйн учир чиний дотор луу өнгийхийг бас үл хүснэ... Гэхдээ би чадахгүй юм.. Чиний тэр аянд үл мэдэгдэх увидас байх шиг... Хичнээн дарсан ч хуйлран гарч ирэх хуй салхи шиг би чиний ертөнц рүү тэмүүлээд... Мэдсээр хирнэ тэр аянд уйлж орхино. .. Нулимс хайран санагдахаа больж бүхнийг зүгээр л уучлахын тулд би чиний гүнд хичнээн ч цаг амьдралыг уншиж чадна. Аялгуу тасран тасрах хүртэл... Ямар ч гомдол, гуниг бас цөхрөл байхгүй. Бүх л сэтгэлээрээ уяраад. Тийм... Тэр аялгуу дэндүү зөөлхөн юм... Тэгээд л би бас тэд чиний хаалгаар сэмхэн орох дуртай.. Яг л тэр гунигт хийлийн аялгууг сонсох гэж...
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 121
Зөөлөн
2012 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Хармогү25 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 220
Арван тавны сар...
2012 оны 03-р сарын 23 Нийтэлсэн Хармогү9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 179
Надад нуугдсан бэхийг хатахаас өмнө...
2012 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Хармогү20 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 218
Хавар бялхсан захидал...
2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн ХармогүНайз өвөөгөөс ирсэн жижигхэн илгээмж....
Надад дулаахан хаврыг авчирлаа....
... Цагаан өдрийг тохиолдуулсан цав цагаан шоко, гоёмсог үсний хавчаарны цуглуулга. Би ийм үзэсгэлэнтэй бэлгийг аваагүй уджээ. Илгээмж явуулсан гэж мэдээд хүлээх, гэнэт хонх дуугарч шуудан зөөгч миний нэрийг асуугаад инээмсэглэн илгээмж өгөх 2ын хооронд ийм их ялгаа байдаг байх гэж... Ямар их баярлав аа... Өвөө өөрийнхөө гараар шоко хийж чадахгүй ч гэлээ сэтгэлээ шингээж сонгосон шүү гэж захидалдаа бичиж.. Тэгээд ХАВАР ХАВАР ХАВАР... Хармөөгтөө хаврыг явууллаа... Цэцэгсээс ч үзэсгэлэнтэйгээр дэлгэрч явдаа гээд баярласан сэтгэлийн үгс цуврана. Хэн нэг залуугаас авахыг хүссээр л байдаг өнөөх хайрын захидал одоо надад хэрэггүй.. Сэтгэлээ тийм яруухан хирнээ энгийнээр илэрхийлсэн өвөөгийн захидал байх төдийд л би шувуу шиг хөөрөн дүүлэн нисчихмээр байна . Олигтой ч японоор ярьж чадахгүй намайг "Мөөгийн япон хэл хөгийн шүү" гэж шоолох хирнээ байнга л ярих гэж ирдэг, инээд бэлэглэдэг байсан тэр өвөөтэй хамт ажилласан 2жил минь дандаа л дулаахан байж ээ... Тэгээд хол ч байсан тэр хүн инээмсэглэл, эрч хүчтэйгээ хамт дүүрэн хавар бялхсан захиаг түүртэлгүй надад илгээсэн байна. Хөөрхөн өвгөн таныг би өөрийн өвөө шигээ дотноор хайрлан боддог доо... Хавар ирлээ... Хавар... Хүлээж ядсан нар төөнөөд.. дулаан цаг ирлээ дээ... Дугтуйгаа би ханандаа өлгөөд дахиж хэзээ ч хаамааргүй байна аа...
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 205
Бүхнийг даатгах зориг гарга аа гэж...
2012 оны 03-р сарын 15 Нийтэлсэн ХармогүЮу ч болсон нугарахгүй дандаа хатуу байх гээд яах юм. Хааяа ч гэсэн уйлчих...
Цаг алдана гэж яарч, сандран байнга л ямар нэг юм хийх гэж улайраад яах юм.. Хааяа ч гэсэн шууд орондоо ороод амарчих...
Тэгээд бүгдэд чи туслах ёстой юм шиг, чамайг л байхгүй бол хорвоо хөмөрчих гээд байгаа юм шиг энд тэнд гар сунгаж гүйгээд яах юм. Заримдаа хумсаа будаад зүгээр л биеийнхээ жаргалыг бодоод сууж бай л даа....
Ингэж өөртөө хэлэх болчихжээ.. Хүмүүс хүртэл "наад нүднийхээ доогуурх үрчлээг хар.. хаашааен чи чинь. 30наснаас дээш л наад үрчлээг чинь ярих асуудал.. яахаараа одоо чинийх дээр байж байдаг юм" гээд л... Гэнэт өөрийгөө харсан чинь ядарчихаж.. уг нь бол би өөрийгөө юугаа ч хийсэн гэж ядрахав дээ гэж бодох юм.. Гэхдээ нэг л ** ажил амралтаа тохируулахгүй байгаа юм шиг байна л даа...
Энд канаё канаё гээд миний дуртай жапаан дуу байдаг юм. Тэр нээх гоё үгтэй. Заримдаа сонсохоор уйлчих гээд байх юмөө кк..
Жишээ нь ингэж байна шд..
Чамайг инээмсэглэлээ мартах төдийд л
Сэтгэл нь өвдөх хүн байдаг болохоор
Хичээгээд байлгүй заримдаа хэн нэгэнд
Бүхнийг даатгаад орхих зориг гаргаж бай
этр гээд айн ккк... яахаараа ийм үнэн бас гоё үгтэй байдын гэмээр үгнүүд байна даа байна кк..
энэ ориг дуу нь ... сайхан дуулдаг эмэгтэй л дээ... Дуунууд нь дандаа ийм гоё аялгуутай.. үгтэй..
Харин энэ миний дууг нь алсан хувилбар байна.. яахав дараа тэгж байгаад арай аятайхан дуулах санаа л байна ккк...
25 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 284





